УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Үндсэн хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, УИХ-ын тухай хуулийн дагуу Ерөнхийлөгч өөрийн тааллаар чуулганы хуралдаанд оролцож улс орны дотоод, гадаад байдлын талаар мэдээлэл хийдэг.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр чуулганы хуралдаанд хийсэн мэдээллийн эхэнд өнгөрсөн онд манай улсад хийсэн бүтээн байгуулалт, ажил хөдөлмөрийн талаар товч танилцуулсан юм. Ингэхдээ өнгөрсөн онд манай улс эдийн засгийн хүнд нөхцөл байдалд байсан хэдий ч түүхий эдээ боловсруулж бүтээгдэхүүн болгож байгаа гэдгийг онцлож байна.
Мөн хоёр хөрш орнуудтай хийсэн айлчлалын үр дүн нь эхнээсээ гарч байгааг хэлээд гурван орны өндөр дээд түвшний уулзалтыг анх удаа манай улсын санаачилгаар хийсэн гэдгийг тодотголоо. Түүнчлэн нийт ард иргэддээ өнгөрсөн онд хийж бүтээсэн ажил хөдөлмөрөө үргэлжлүүлж илүү ихийг бүтээхийг уриалсан юм.
Ерөнхийлөгчийн мэдээлэл үргэлжилж байна.
Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд үг хэлж байна | ||
Үзсэн: 1065 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.