![](/uploads/201308/news/thumb/8d9a6f62dba1e72d8517b8ba83bb33e4_x3.jpg)
Өнөөдөр буюу энэ сарын 13-нд Монголын оюутны холбоо хэвлэлийн бага хурал хийлээ. Хурлаар зарим их дээд сургуулиуд оюутны сургалтын төлбөрийг шалтгаангүйгээр нэмж байгаатай холбогдуулан МОХ-ноос их дээд сургууль, коллежийн удирдлага, удирдах зөвлөлүүдэд таван үндсэн шаардлага бүхий шаардах хуудсыг хүргүүллээ.
Хэрэв уг шаардлагыг биелүүлэхгүй бол тухайн төлбөр нэмсэн сургууль дээр оюутнуудтай хамтран эсэргүүцлээ илэрхийлэх аж. Түүнчлэн энэ хичээлийн жилд 1000 оюутны дотуур байрны ашиглалтад оруулах талаар холбогдох хүмүүстэй ярилцаж байгаа талаар мэдээллсэн юм.
Хуралд МОХ-ны дэд ерөнхийлөгч Д.Батчулуун, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Батжаргал, хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга А.Азжаргал, төсөл хөтөлбөр хэрэгжилтийн дарга Ц.Санчирбаатар нар оролцсон байна.
![](/uploads/assets/image/шаардлага 1(1).jpg)
![](/uploads/assets/image/2(5).jpg)
МОХ-оос мэдээлэл хийлээ | ||
Үзсэн: 3166 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.