Шууд Chart

Эмэгтэй гишүүд Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэв

2015-01-10 14:14:14

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс өнөөдөр Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад Засгийн газраас өргөн барьж хэлэлцэгдэж буй төсвийн тодотголд Эхийн алдар одонтой эхчүүдийн тэтгэмжийг хамгийн бага хүүхэд нь 18 нас хүрснээс хойш хасна гэсэн заалтыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна. 

Мөн жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжийг төрсөн сараас эхлэн долоон сарын хугацаанд олгодог болгохоор танаж байгааг эсэргүүцэж байгаа аж.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Эмэгтэй гишүүд Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэв  
Үзсэн: 1277 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2015-01-10 19:10
Ta hed hudlaa uld torchood heregui dee? huulia sain unsh hasahgui gej helsen shuu dee? 2016 ony songuuliar emegtei gishuud tsoohn songogdoh baih shuu?

Бидэнтэй нэгдээрэй