Шууд Chart

TB-9 шинэ захиралтай болж магадгүй

2013-08-13 17:55:24

ТВ9 телевизийн  захирал Н.Долгор ажлаа өгчээ. Одоогоор тус телевизийн захирлын албан тушаалыг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга н.Баттөр түр орлон гүйцэтгэж байгаа гэнэ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр ТВ9 телевизийн захирлаар БНСУ-ын иргэн томилогдож магадгүй байгаа аж.

Тодруулбал, ТВ-9 телевизийн мэдээний алба, спортын алба, дууны найруулагч, гэрээт жолооч, нэвтрүүлгийн албаны 65 гаруй уран бүтээлч ажил хаялт зарлаж, ажлаасаа халагдсан билээ.  
 
 Тус телевизийн экс захирал Ц.Энхбат өнгөрсөн наймдугаар сард ажлаа өгсөн юм. Энэ үйл явдлын дараа  тус телевизийн ТУЗ хуралдаж, Кино программын албаны дарга Н.Долгорыг гүйцэтгэх захирлаар томилсон. Гэтэл Н.Долгор болон Программын албаны дарга н. Баярсайхан, н. Ариунболд нартай  үзэл бодол нийлдэггүй бүр  сэтгэл санааны дарамт учруулах болсон нь ажилчдыг нь ажлаасаа халагдах шалтгаан болсон юм.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

TB-9 шинэ захиралтай болж магадгүй   
Үзсэн: 1019 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй