Шууд Chart

Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалт зарлажээ

2015-01-12 16:37:37

Шийдлийн Засгийн газар байгуулагдсаныхаа дараа өнгөрөгч 12 дугаар сард зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилсон. Тухайлбал, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Болдбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ш.Булга-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Р.Эрдэнэбүрэн, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Дэлгэрцогт нарыг томилсон билээ.

Харин үлдсэн яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулалтаар томилохоор болсон байна. Тодруулбал, Төрийн албаны зөвлөлөөс УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 17 дугаар зүйлийг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Аж үйлдвэрийн яам, Зам, тээврийн яам, Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарласан байна.
 
Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын сул орон тоог сонирхогч иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөх бөгөөд Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах хүсэлтэй хүн дараах шаардлагыг хангасан байх ёстой аж. Ажлын байранд тавигдсан шаардлага хангаж, бүртгэгдсэн иргэдэд шалгалтад орох мэдэгдэх хуудас олгож хоёрдугаар сарын хоёрны өдөр сонгон шалгаруулалтыг явуулах тухай Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалт зарлажээ  
Үзсэн: 1186 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй