* * *
Өрнийн зурхай
Матар (12/22-1/19)
Сайхан өдөр. Өнөөдөр таны ордонд нэмэлт гэгээлэг байдал харагдана. Сайхан аз таныг хайх болно. Зарим нэг тань дээр ирсэн хүмүүс бэлэгтэй ирнэ. Таны биед хөдөлгөөн оюун ухаанд тань идэвхжүүлэлт хэрэггэй. Гэхдээ өнөөдрийн амжилтын түлхүүр бол хайр бүтээлч байдал урам зориг юм. Энэ өдөр уран сэтгэмж тань дээд цэгтээ хүрэх ба зохиолч зураач жүжигчин матруудын бүтээлч байдал өснө. Ялангуяа хөгжимчдийн хувьд.
Хумх (1/20-2/18)
Тааварлашгүй өдөр. Ганц бие хумхынханы хувьд орчин тойрны үйл явдлуудыг урьдчилан тааварлах боломжгүй. Cap таны нарны аймгийн аравдугаар байрлал болох амралт, албан тушаал ахих сонирхол болон нийгэм дэх нэр хүндийг илтгэдэг ордонд байрлаж байна. Ажлын чухал ярилцлаганд оролцож байгаа хэн ч бай өөрсдийн сэтгэл татам цоглог байдлаа ашиглан өөрийн суурь ур чадвар, өндөр боловсролтойгоо харуул.
Загас (2/19-3/20)
Дарамттай өдөр. Яарах нь төвөгтэй байдлыг арилгаж чадахгүй. Өөрийгөө тайван байлгах нь хэцүү байх боловч хичээвэл тайвширна. Өмнөх таагүй нөхцөл байдлаа дахин бий болгохгүйн тулд болгоомжтой бай. Жижиг зүйлд анхаарлаа хандуулахгүй бол таныг бухимдуулж байсан бүхий л асуудлууд ахиц гаргахад тань саад болно. Хөрш тань хэт их чимээ гаргаж байгаагаас та шөнийн хагаст унтаж чадахгүй бөгөөд буруу үедээ орноосоо босох болно. Үдээс хойш болох гэрээ хэлцэл нүүрэнд тань баяр хөөр авчрах болно. Хайртай хүнээ хүлээн өдрийг дуусгаарай.
Хонь (3/21-4/19)
Ашигтай өдөр. Бусдад өөрийн нөөц баялаг үнэт зүйлсээ мэдрүүлж, бие даасан хүн гэдгээ харуулах хэрэгтэй. Буд гариг хилэнцийн орд руу хөдөлснөөр таны мөнгө үнэт зүйлд нөлөөлөх болно. Хойшлуулсан санхүүгийн асуудлаа өнөөдөр шийднэ. Бизнесийн хэрэгцээгээ хэрэггүй шат дамжлагаас нь хас. Сүүлийн гурван долоон хоногт ямар нэг харилцаан дээр хүндрэлтэй байсан бол та өөрийнхөө хувь хүний зан чанар дээр ажиллах хэрэгтэй. Өөрийн дуртай зүйлдээ цаг гаргаж, хэрэгцээгүй зүйлээсээ яг одоо л салахад тохиромжтой.
Үхэр (4/20-5/20)
Шалгуур өдөр. Хэрвээ та ганцаардаад байвал хөршөө урьж тэдний өдрийг ч бас гэрэлтүүлээрэй. Та юу сурснаасаа болон хэчнээн хөгжилтэй байгаагаа харан гайхах болно. Ямар ч үл хөдлөх хөрөнгө авсан танд тааламжтай байх тул гэрээ хэлэлцээр хийхээсээ өмнө сайтар судалж, хооронд нь харьцуул. Найз нөхөд болон өрсөлдөгчийн тань хийж буй үйлдэл таныг гайхшрууах бөгөөд хэрвээ танд таагүй байгаа бол аль болох сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй байхыг хичээгээрэй.
Хамтатгах (5/21-6/21)
Урам оруулсан өдөр. Өнөөдөр таны бүх мэдрэмжүүд нэгэн зэрэг мэдрэмтгий байх нь ээ. Өнөөг хүртэл тогтож ирсэн цагийн хуваарь төлөвлөсөн уулзалтуудад өөрчлөлт орно. Аливаа ажлаас ашиг хонжоо буү хай, өөрөө аяндаа бий болох болно. Танд өмнө олдож байгаагүй сайхан боломж гарч, урьд өмнө очиж байгаагүй шинэ газар очих болно. Та энэ боломжийг бүү алдаарай. Өөрийн дотоод оюун санаанд анхаарал хандуул. Анагаах ухаан эсвэл дахин сурах талаар бодоод үзээрэй.
Мэлхий (6/22-7/22)
Шинийг санаачлах өдөр. Хэт олон зүйлд тэмүүлэх нь жинхэнэ зорилгоос тань холдуулах болно. Тиймээс зорилгодоо хүрэхийн тулд тууштай байж түр зуурын зугаа цэнгэлээс хол байхыг хичээ. Хэрэггүй зүйлд цагаа үрэхгүйн тулд цагийн менежментийг ашигла. Зарим тань бусдад туслаад тун завгүй байх болно. Бусдад туслах нь өөрийнхөө зорилгод хүрэхийн тулд юу хийх хэрэгтэй гэдэгт анхаарлаа хандуулахад туслах болно. Тиймээс өөрийн хийсэн зүйлдээ сэтгэл хангалуун бай. Ирээдүйн амжилтанд хүрэх замаа өөрчлөхөөс бүү ай. Та ямар ч зүйл дээр амжилт гаргаж чадна.
Арслан (7/23-8/22)
Гайхалтай өдөр. Ашигтай боломжууд өнөөдөр таны зам дээр гарч ирнэ. Үүнийг алдахгүйн тулд хараагаа хурц, чихээ сонор байлга. Гэр бүлийн нандин дурсгалт зүйл таны мэдэлд ирэх болно. Та дээврийн хөндийгөө цэвэрлэж байгаад эртний үнэт эдлэл олж магадгүй. Хэдийгээр гэр бүлийн харилцаа нь таны оролцоо чадварыг шаардах боловч энэ нь бусдын хүсэл мөрөөдлийг сонсох ёстой гэдгийг илэрхийлж байна. Гэр бүлийнхэн чинь таныг хувийн мөргөлдөөнд автахаас сэргийлж, бэрхшээлийн шалтгаан болсон нарийн асуудлуудыг шийдэхэд туслах болно. Иймэрхүү асуудлыг шийдэхийн тулд боломж бололцоогоо ашиглах хэрэгтэй.
Охин (8/23-9/22)
Дөлгөөн өдөр. Зураг хөгжим, оюун санааны сонирхол таны анхаарлыг татах бөгөөд амьдралын гайхамшигтай талыг мэдрэх боломж олгоно. Уран зургийн үзэсгэлэн музей үзэх нь шинэ санаа урам зориг хайрлана. Хийсэн бүтээлээ худалдахаас бүү ай. Хамтрагч найз нөхөр нь шинэ санаанд тань тусалж боломж олгох холбоо харилцаатай болохыг зарим уран бүтээлч охиныхон мэднэ. Бизнесийн асуудлуудыг дахин авч үзэх бөгөөд хуулийн зөвлөгөө авахад зардлаа хэмнэх хэрэггүй.
Жинлүүр (9/23-10/22)
Хүсэл тэмүүлэлтэй өдөр. Хамт ажиллагч тань эгдүү хүргэж, өрсөлдөх хүслийг тань өдөөж мэднэ. Хариугаа авахдаа зөөлөн байгаарай. Тэд төрөлхийн авьяасанд тань атаархаж байж магадгүй. Бодол санаагаа өөртөө хадгалан, ажилдаа анхаарвал ихээхэн үр дүнтэй байж чадна. Жинлүүрийн ордны борлуулагчид амжилттай ажиллан, банкин дахь хадгаламжаа нэмэгдүүлнэ. Хамт ажиллагсад дотроосоо ажлын байрныхаа төлөөлөгч болон гарч магадгүй бөгөөд албан тушаал ахихад тустай. Нийгмийн ажилтай холбоотой бол хуримтлалаасаа тодорхой хэмжээг хандивлах хүсэлт танд тавина.
Хилэнц (10/23-11/21)
Анхааралтай байх өдөр. Санхүүгийн эх үүсвэртэй болсон бол үүнийгээ өөртөө байлгахаас зайлсхийж хадгаламжинд ч юм уу ханд. Хэн нэгэнд мөнгөн тусламж үзүүлэх хэрэггүй. Шинэ найз нөхдөөсөө болгоомжил. Өнөөдрөөс эхлэн хувийн ажил чинь ашиг тусаа өгч эхлэнэ. Та хөрөнгө мөнгөндөө анхаарал тавихад илүүдэхгүй. .
Нум (11/22-12/21)
Амарч тайвшрах өдөр. Өнөөдөр үнэнч шударга чиг хандлага зонхилох төлөвтэй байна. Хэрвээ танд амралт хэрэгтэй байгаа бол одоо л жинхэнэ амарч эхэлэх яг таарсан цаг ирээд байна. Өөрийн бие оюун санаа зүрх сэтгэл дахин сэргээн тэнхрүүл. Үүрэг хариуцлагаа түр хойшоо тавиад бага зэрэг амарвал таны хэтийн төлөв байдалд ч мөн өөрчлөлт орно. Оюун ухаандаа төвөгтэй асуудлуудыг шийдэх гээд үз магадгүй шийдэл тань бодит байдалд хэрэгтэй болох ч юм билүү.
Өнөөдрийн зурхай /2013 оны 8-р сарын 14/ | ||
Үзсэн: 2096 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.