Өчигдөр Ардчилсан намын дарга З.Энхболд намын удирдах байгууллагын хурлаа хуралдуулж, намын нарийн бичгийн дарга нарыг шинээр томилох талаар ярилцсан байна.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Эрхэмбаяр түр орлон ажиллаж байгаа юм. Харин өчигдрийн хурлаар Ардчилсан намын дөрвөн нарийн бичгийн даргыг томилохоор хэлэлцжээ.
Тус хуралдаанаас намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн ХАНХЯ-ын сайд С.Эрдэнэ, Хүний нөөцийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Улс төрийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Г.Батхүү, Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар Л.Эрдэнэчимэг нарыг томилохоор шийджээ. Гэхдээ одоохондоо дээрх нарийн бичгийн дарга нарыг томилох эцсийн шийд гараагүй байгаа гэдгийг эх сурвалжууд мэдээлсэн юм.
АН-ын нарийн бичгийн дарга нарыг томилжээ | ||
Үзсэн: 863 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.