Шууд Chart

Манай улс Хятадын долоон боомтоор дамжуулж бүтээгдэхүүн гаргана

2015-01-13 13:26:17

Өнгөрсөн оны наймдугаар сард БНХАУ-ын  дарга манай улсад айлчлал хийх үеэр хэд хэдэн томоохон хэлэлцээр байгуулахаар тохиролцсон билээ. Үүний нэг нь болох тээврийн салбарт байгуулсан  “Монгол Улс Хятад Улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-үүдийг өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, баталлаа.

Монгол Улсын уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн хурдацтай өсөлт, эдийн засгийн шинэ нөхцөл байдлын улмаас Монгол Улсын бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээлд экспортлох боломжийг баталгаажуулах зорилгоор далайд гарах гарцын тоог нэмэгдүүлэх, Монгол Улс БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин далайн боомтуудад хүрэх хөнгөлөлттэй нөхцөлийг бүрдүүлэх шаардлага тулгарсан. Эдгээр хэлэлцээрээр Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжуулан тээвэрлэх чиглэл, тоо хэмжээ, тарифын хөнгөлөлт, татвар хураамжийн нөхцөл, тэдгээрийн үйлчлэх хугацаа зэргийг манай улсад ашигтай байхаар тохиролцсон бөгөөд Монгол Улсын ашиглах нэр заасан далайн боомтын тоог нэмэгдүүлж, Хойд Хятадын бүс нутаг болон Зүүн Хойд Хятадын бүс нутгийн гадаад худалдаанд нээлттэй Дандонг, Далиен, Жиньжоу, Ингкоу, Цинь Хуангдао, Хуанг Хуа, Тяньжин гэсэн долоон боомтыг ашиглахаар тусгасан нь манай улсын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, тээврийг хөнгөвчлөх ач холбогдолтой ажээ.
 
Хоёр улсын харилцаанд гарсан энэхүү дэвшил нь Монгол, Хятадын худалдаа, эдийн засаг, тээврийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, хөгжлийн шинэ хуудас нээнэ хэмээн Монгол Улсын Засгийн газар үзэж байгаа юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

Манай улс Хятадын долоон боомтоор дамжуулж бүтээгдэхүүн гаргана   
Үзсэн: 1158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.10.23.xxx [103.10.23.xxx] 2015-01-13 14:14
buteegdhuun bish tuuhii ed gargana.

Бидэнтэй нэгдээрэй