Шууд Chart

Байнгын хороодын дараа чуулган хуралдана

2015-01-15 12:59:46

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган 09:00 цагт зарлагдсан байсан хэдий ч төсвийн тодотголыг хэлэлцэх байнгын хороодын хуралдаантай давхацсан тул хойшлуулсан билээ.

Чуулганы хуралдаан хойшлогдсоны дараа Эдийн засгийн байнгын хороо хуралдаж 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон юм. Харин тус байнгын хорооны хуралдаанаар Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийхийг дэмжихгүй гэсэн шийдвэрийг гаргалаа.
 
Харин яг одоо Төсвийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Тус байнгын хорооны хуралдаанаар эхлээд Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн хэдий ч дэд хорооны гишүүн болохын тулд тухайн байнгын хорооны гишүүн байх бөгөөд УИХ-ын даргад нэрээ өгөх ёстой гэсэн зарим гишүүдээс гаргасан саналыг дагуу уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулсан юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслий  хэлэлцэх эсэх асуудлыг шийдэхээр хуралдаан үргэлжилж байна.
 
Үүний дараа УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж мөн төвсийн тодотголыг хэлэлцэх бөгөөд харин үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдаан болох юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

Байнгын хороодын дараа чуулган хуралдана  
Үзсэн: 2464 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй