Шууд Chart

Хятадад хэт халуун үргэлжилсээр

2013-08-14 12:16:15

Хятадад газар хөдлөлтэй зэрэгцэн хэт халуун үргэлжилсээр байна. Энэ сарын 12-нд Хятадын үндэсний цаг агаарын төвийн мэдээлснээр, 7-р сараас хойш Хятадын өмнөд нутгийн Шанхай, Жэжян, Хунань, Гүйжөү зэрэг найман мужид хэт халуун үргэлжлэн, 1951 оноос хойш хамгийн халуун жил болж байна гэжээ.

7-р сард дээрх найман мужид агаарын дундаж дулаан 29.6 хэм болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс хоёр хэмээр өндөр байсан нь 1951 оноос хойшхи хамгийн халуун жил болж байгаа ажээ. Түүнчлэн хур тундасны хэмжээ 99.2 миллиметр байгаа нь өмнөх жилүүдийн тал хувь буюу 1951 оноос хойш  хамгийн доод хэмжээнд хүрчээ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Хятадад хэт халуун үргэлжилсээр  
Үзсэн: 1075 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй