Шууд Chart

Гамшигт нэрвэгдсэн бүсэд туслалцаа үзүүлэв

2013-08-14 12:28:35

8-р сарын 12-ны өдрийн 5 цаг 23 минутад Хятадын Чан Дү бүсийн Зогүн сянь, Ман Кан сяны уулзварт 6.1 баллын газар хөдөлж, газар хөдлөлтийн голомтын гүн 10 км болсон аж. Газар хөдлөлтийн улмаас 11 Сяны 114 суурин тосгоны 570 мянган хүн гамшигт өртөн, 87 хүн шархдан, зарим байшин барилга, зам гүүр, усан төхөөрөмж зэрэг нурсан байна.
 
Харин Төвдийн газар хөдөлсөн гамшгийн бүсэд энэ сарын 13-нд Иргэний засаг захиргааны яамнаас 3000 майхан, 20 мянган хөвөнтэй хөнжил, 20 мянган хөвөнтэй дээл, 3000 эвхдэг ор болон 3000 уутан хөнжил хандивлаж, гамшигт нэрвэгдсэн иргэдийг орон байраар хангах ажилд туслалцаа үзүүллээ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Гамшигт нэрвэгдсэн бүсэд туслалцаа үзүүлэв  
Үзсэн: 2949 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй