Шууд Chart

Өрийн таазыг 60 хувьд хүргэхийг байнгын хороо дэмжив

2015-01-15 15:28:34

Энэ оны төсвийн тодотголд манай улсын өрийн таазыг ДНБ-ий 70 хувь хүргэхээр зааж, УИХ-аар хэлэлцүүлсэн ч гишүүдийн олонх нь энэхүү хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж хууль санаачлагчид буцаасан юм.

Тиймээс өнгөрсөн мягмар гарагт Засгийн газраас өрийн тухай төсвийн тусгай шаардлагыг үе шаттайгаар хэрэгжүүлснээр өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн улсын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ 2015 онд 60 хувь, 2016 онд 55 хувь, 2017 онд 50 хувь, 2018 оны төсвийн жилээс эхлэн 40 хувь тус тус хэтрүүлэхгүй байхаар өрийн удирдлагыг хэрэгжүүлэх хуулийн төслийг дахин өргөн барьсан юм. Харин уг заалтыг хэрэгжүүлэхээр тусгасан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар үдээс өмнө Төсвийн байнгын хороо хуралдаж хэлэлцүүлэг хийлээ.
 
Ингэхэд гишүүдийн олонхи нь өрийн дээд хязгаарыг ДНБ-ий 60 хувьд хүргэж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ. Дашрамд дурьдахад, өнөөдөр улсын өрийн ДНБ-нд эзлэх хэмжээ 58.3 хувьтай тэнцэж байгаа юм. Харин одоо уг хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Өрийн таазыг 60 хувьд хүргэхийг байнгын хороо дэмжив  
Үзсэн: 2333 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй