Шууд Chart

Япон-Хятад хоёр улс харилцаагаа цаашид хөгжүүлнэ

2013-08-14 13:04:24

Энэ сарын 13-нд Японы ГХЯ-аас Япон, Хятадын хоорондын харилцаанд гарсан зарим нэг асуудал хоёр талын харилцааны ерөнхий байдалд нөлөөлөх ёсгүй хэмээн мэдээлжээ.
 
Япон-Хятадын харилцаа “Хоёр орны хувьд нэн чухал юм.Цаашдын хөгжил нь хоёр орны төдийгүй бүс нутгийн ба дэлхийн хамтын нийгэмлэгийн ашиг сонирхолд нийцнэ” гэж ГХЯ-ны мэдэгдэлд тэмдэглэжээ.
 
Өчигдөр Япон-Хятадын найрамдлын гэрээнд гарын үсэг зурсны 35 жилийн ойг тохиолдуулан энэ тухай ийн мэдээлсэн байна. Хоёр орны хоорондын урт хугацааны тогтвортой сайн хөршийн харилцааны хөгжил “Хоёр орны ба ард түмний язгуур эрх ашигт нийцэж, Ази, даян дэлхийн энх тайван, тогтонги байдал, хөгжилд нийцэж байна” гэж БНХАУ-ын ГХЯ-ны албан төлөөлөгч Хун Лэй мэдэгджээ. Мөн  Хятад-Японы харилцаанд түвэг бэрхшээл гарвал талууд тулгарсан асуудлуудыг зүй ёсоор шийдвэрлэж, харилцааг хэвийн хөгжих голдрилд буцаах ёстой гэсэн байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Япон-Хятад хоёр улс харилцаагаа цаашид хөгжүүлнэ  
Үзсэн: 951 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй