Нэгдүгээр сарын 16-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонин энэ өдрийн дугаартаа “Авиа компаниудыг тооноос чанарт шилжүүлье”, “Парламентийн засаглалаа батжуулах “эцэг хууль”-ийн өөрчлөлт”, “Бодлогоор бэлтгэсэн боловсон хүчнээ бусдад алддаг Монгол эмгэнэл”, “Устах аюулд орсон, Түрэгийн үеийн дурсгалуудыг хуулбарлажээ” зэрэг мэдээ, сурвалжлага болон МУГТ Б.Мөнгөнтуулын “Манайхан шатар сайн мэддэг хэрнээ зориод очихоор нааш гэх хүн тун ховор” гэх ярилцлагыг онцложээ.
“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “Вакуум цонх, цемент, савхин эдлэлийн үйлдвэрлэл 86 хүртэл хувиар өсчээ”, “Ломбардны хүүтэй банкууд нийгмийг хүлж байна”, “Хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэгчид цахимаар бүртгүүлнэ” зэрэг мэдээ, материал болон УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндоржийн “Зардлыг өөрсдөөсөө хэмнэх хэрэгтэй”, Монголын үр тариа эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэгийн “Валют байхгүй гэчихээд 15 сая ам.доллараар улаанбуудай авч болохгүй” гэх гарчиг бүхий ярилцлагуудыг уншаарай.
“Зууны мэдээ” сонин энэ дугаартаа “Намайг авчирсан хүмүүст баярлалаа”, “Засгийн газар богино хугацааны арилжааны зээл авахгүй”, “Эмч ба инженер”, “Нутгийн удирдлагуудад найдвал Ноён уул бүтэн үлдэхгүй” зэрэг мэдээ, сурвалжлага, нийтлэл болон Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадралын “Хүй долоон худагт 500 автомашины зогсоол барина” гэх гарчигтай ярилцлагыг нийтлэжээ.
“Монголын үнэн” сонин “МАН-ын бүлгийн гишүүд унааны зардлаасаа татгалзлаа”, “Өлгийтэй хүүхдүүд “эсэргүүцэл” илэрхийлэв”, “Цагдааг хэн “цагдах” вэ”, “Өрийн хэмжээг ДНБ-ий 60 хувьд хүргэхийг дэмжлээ” зэрэг мэдээ материал болон Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн “Яруу найрагч шүлгэндээ гунигаа шингээгээд сэгсэрч хаях хэрэгтэй” гэсэн ярилцлагыг өнөөдрийн дугаартаа нийтлэжээ.
“Улс төрийн тойм” сонины тоймчийн буланд “Гэмээ наминчлах АН-ынхны төлөвлөгөө”, “Монголбанк улс төрчдийн зөрчлийн эсрэг бодлогын хүүгээ барив”, ярилцлагын буланд "С.Шаарийбуу: Талийгаачийн тухай элдэв мэдээлэл гарахаар манай гэрт дахиад л хав харанхуй амьдрал эхэлдэг" зэрэг ярилцлага тоймуудыг нийтлэжээ.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “Манцуйтай хүүхэлдэй ашиглаж эсэргүүцлээ илэрхийлэв”, “Гацууртын орд тойрсон буруу жишиг”, “УИХ баталсан хуулиасаа ухарч байна” зэрэг мэдээ, сурвалжлага болон УИХ-ын гишүүн асан, төмөр замын инженер О.Сүрэнгийн “Тавантолгойн төмөр замыг америкуудаар үнэгүй бариулах боломжтой” гэсэн гарчигтай ярилцлагыг уншаарай.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 970 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.