![](/uploads/201308/news/thumb/3991ff843ef26f27adae864b59e2decc_x3.jpg)
ОХУ-ын Буриад улсын хилийн удирдах газрын ажилтнууд Монголоос ОХУ руу гарах гэж байсан машиныг шалгах үеэр 900 грамм жинтэй арслан зааны соёо авч гарах гэж байсан Монгол улсын нэгэн иргэнийг саатуулсан байна. Энэ талаар ОХУ-ын хилийн удирдах хэвлэлийн газрын нарийн бичгийн дарга Татьяна Вотинцева мэдээлснийг “Восток-Телеинформ” мэдээллийн агентлаг дамжууллаа.
Шалгалт хийж байх явцад Монгол Улсын иргэн нохойндоо яс авч явна хэмээн хуурахыг оролдсон ч байцаалтын явцад эртний ховор эд зүйл цуглуулагч болохоо хүлээжээ. Тэр ч бүү хэл арслан зааны шүдийг Орос руу өөр нэг эртний эд зүйл цуглуулагчид аваачиж өгөхөөр яваа гэдгээ хэлсэн аж. Тус соёонд шинжилгээ хийлгэх түүх, соёлын үнэт зүйл болохыг нь батлуулах, үнийг нь тогтоолгохоор Эрхүү хот руу илгээсэн байна.
Монгол иргэн арслан зааны соёо хил давуулахыг завджээ | ||
Үзсэн: 2701 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.