Шууд Chart

Өрийн дээд хязгаарын хэмжээг хэлэлцэхийг хойшлуулав

2015-01-16 14:43:03

Өнөөдөр Төсвийн байнгын хороо хуралдаж Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж өрийн дээд хязгаарыг ДНБ-ий 60 хувиас хэтрүүлэхгүй байх тухай хуулийн төслийн  анхы хэлэлцүүлгийг хийх байсан хэдий ч хойшлогдлоо. Учир нь хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь МАН-ын бүлгээс энэ асуудлаар ажлын тавт хоногинй завсарлага авч буйгаа мэдэгдсэн юм.

Энэ талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт  “Дээрх хуулийн төслийн өрийн таазын хувь хэмжээ болон үйлчлэх хугацааны талаар маргаантай асуудлууд, ойлголтын зөрүү бий болоод байна. Тиймээс уг хууль болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдээр завсарлага авч нэгдсэн шийдвэрт хүрсний дараа дахин хэлэлцэх шаардлагатай байна” хэмээсэн юм.
 
Байнгын хорооны хуралдаанаар дээрхээс гадна Төсвийн хяналтын дэд хорооны гишүүнийг чөлөөлөх болон томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Тус дэд хорооны гишүүн Ж.Эрдэнэбат Сангийн сайдын алба хаших болсноор дэд хорооны гишүүнээс татгалзах тухай хүсэлтээ тавиад байсан юм. Түүнчлэн тус дэд хорооны есөн гишүүнээс гурван гишүүний сул орон тоо бий болоод байсан тул ийнхүү дөрвөн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Төсвийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай саналыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт танилцуулсан. Тус намын бүлгээс Д.Сумьяабазар, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын гишүүдийг нэр дэвшүүлжээ. Харин УИХ дахь АН-ын бүлгээс Ч.Санжмятав гишүүнийг, бие даагч гишүүдээс Ц.Даваасүрэн гишүүнийг нэр дэвшүүлсэн ч хэлэлцүүлгийн явцад Ц.Даваасүрэн гишүүн нэрээ татаж байгаа тухай хэлснээр УИХ дахь намын бүлгүүдээс нэр дэвшүүлсэн дөрвөн гишүүнийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон юм.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Өрийн дээд хязгаарын хэмжээг хэлэлцэхийг хойшлуулав  
Үзсэн: 1137 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй