Шууд Chart

Чуулганаар Гацууртын ордын асуудлыг хэлэлцэж эхэллээ

2015-01-16 15:16:56

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ оны төсвийн тодотгол болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж Монгол Улсын өрийн дээд хязгаарыг ДНБ-ий 60 хувиас хэтрэхгүй байх тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан юм. Гэвч үдээс өмнө дээрх хуулийн төслийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Тиймээс уг хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх боломжгүй болсон юм.

Тиймээс чуулганы хуралдаанаар Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Уг хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх байсан хэдий ч УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс”  эвслийн бүлэг тав хоногийн завсарлага аваад байсан юм.
 
Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Гацууртын орд нь 50 тонн алттай, тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн зүгээс жилд таван хүртэл тонн алт олборлох боломжтой, 10 жилийн хугацаанд олборлолт явуулна хэмээн саналаа ирүүлсэн юм. Энэ хугацаанд нийт гурван их наяд төгрөгийн борлуулалт хийж, 660 тэрбум төгрөгийг татвараар улсад төлнө гэсэн тооцоог гаргаад байгаа юм.
 
Одоогоор гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулж асуулт асууж, саналаа хэлж байна.
 
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Чуулганаар Гацууртын ордын асуудлыг хэлэлцэж эхэллээ  
Үзсэн: 1269 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй