Шууд Chart

Жулия Робертс тарган дүүгээ турахад нь нөлөөлжээ

2013-08-14 14:29:53

Холливудын нэрт жүжичин Жулия Робертсын талаар түүний ойрын хамаатан болох Нэнси Мотс илэн далангүй ярилцлага өгчээ. Тэрбээр  багаасаа мяраалаг охин байсан ч Жулия Робертс шиг холливудын од болохыг мөрөөддөг байжээ.

 "Намайг дунд сургуульд сурдаг байхад  Жулия "Чи тарган" гэж шууд хэлдэг байсан. Тэр миний эмзэг зүйлийг шулуухан хэлчихээд огт тоосон шинжгүй явдаг байлаа. Харин би дотроо их гомддог байсан юм.

Сургуулиа төгсөөд би жүжигчин болохоор түүнтэй уулзсан. Гэтэл намайг тарган болохоор жүжигчин болж чадахгүй гэж хэлсэн. Ингээд би турах хагалгаа хийлгэж, ходоодныхоо талыг авахуулж, 70 кг жин хассан" гэж Нэнси Мотс ярьжээ. Нэнси цагтаа 140 кг байсан аж.
 
Харин Нэнсиг турсны дараагаар Жулия нэгэн кинонд туслах продюсероор ажиллах боломж олгож өгчээ.
"Одоо бид багын явдлаа мартаж, харилцаагаа таатай сайхан болгох боломж бүрдлээ. Энэ нь мэдээж, миний турсантай л юун түрүүнд холбоотой шүү дээ" гэж одоо хүртэл гомдол нь арилаагүй яваа Нэнси Мотс өгүүлсэн байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Жулия Робертс тарган дүүгээ турахад нь нөлөөлжээ  
Үзсэн: 1726 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй