Өнөөдрийн байдлаар нийт талбайн 70 гаруй хувьд хортон шавж устгаад байна. Энэ жил 15 аймгийн 90 гаруй сумын хоёр сая га талбайд тандалт хийгээд 121 мянган га талбайд заавал устгал хийх шаардлагатай гэж үзжээ.
Үүний дагуу тавдугаар сараас эхлэн Хөвсгөл, Хэнтий, Булган, Сэлэнгэ, Төв, Завхан, Увс аймаг болон нийслэлийн ногоон бүсэд хийж буй хортон шавж устгах ажил есдүгээр сард дуусна. Хортон шавж устгах ажилд улсын төсвөөс 1.9 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Ойн хортонг устгахгүй гурван жил болсон тохиолдолд хорхойд идэгдсэн мод ургахаа больдог тул болж өгвөл жил бүр устгах шаардлагатай байдаг гэнэ. Гэхдээ манай улс хор хэрэглэхээс татгалзаж, биологийн аргыг сонгохыг илүүд үзэж байгаа гэнэ. Энэ жил гэхэд хортон устгах талбайн 50 хувьд физик- механикийн арга хэрэглэжээ.
Хортон шавж устгахад 1.9 тэрбум төгрөг төсөвлөжээ | ||
Үзсэн: 1469 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.