![](/uploads/201308/news/thumb/556b68eba06aaed48bff90a5f0cdb4aa_x3.jpg)
Төрийн шагналт зохиолч Ш.Нацагдоржийн “Мандухай цэцэн” роман 32 жилийн дараа дахин хэвлэгдлээ. 1981 онд анх хэвлэгдэхдэж байсан уг роман 1987 онд “Мандухай цэцэн” хэмээх дөрвөн бүлэгт уран сайхны кино болон дэлгэцнээ гарсан юм. “Мандухай цэцэн” романд зохиогчийн охин түүхийн ухааны доктор Н.Ариунгуа өмнөтгөл бичиж, хавтасны чимэглэл зургийг зураач МУСТА Ж.Цог зуржээ.
Төрийн хошой шагналт Ш.Нацагдорж уран зохиолын “Болор толь”, “Ононгийн цалгиа”, “Сувд эрдэнэ” зэрэг олон сайхан бүтээл бичиж туурвиснаас гадна Дамбийжаагийн тухай “Ичээнд нь” уран сайхны кино зохиолыг бичсэн эрдэмтэн, зохиолч хүн юм.
“Мандухай цэцэн хатан” роман хэвлэгджээ | ||
Үзсэн: 2476 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.