Шууд Chart

Усны үнэ 2000 төгрөгөөр нэмэгдэнэ

2013-08-14 15:55:21

Маргааш буюу энэ сарын 15-аас усны үнэ тариф, үйлчилгээний зохицуулах зөвлөлөөс айл өрх бүр усны нийт төлбөр дээрээ 2000 төгрөг нэмж төлөх болсон талаар мэдээллээ. Өөрөөр хэлбэл, нийслэлд байгаа орон сууцны айл өрхийн усны суурь хураамжийн үнэ 2000 төгрөг, үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагын усан хангамжийн шугамын голчоос хамаарсан суурь хураамжийн үнийг баталж гаргасан аж.
Тухайн аж ахуйн нэгжийн оролтын шугамын голч нь 15 мм голчтой шугамтай бол 5500 төгрөг, 50 мм голчтой бол 41100 төгрөгийн суурь хураамж төлөх юм байна.

 

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Усны үнэ 2000 төгрөгөөр нэмэгдэнэ  
Үзсэн: 1311 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй