![](/uploads/201308/news/thumb/08ab4506390ad69a48a0eb9fe20886a2_x3.jpg)
БНХАУын Шинжаан мужид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд, ард иргэд болоод хууль сахиулагч нарын хооронд мөргөлдөөн болсон байна.
Мөргөлдөөнөөр 15 цагдаа, төрийн албан хаагчаас гадна зургаан босогч алагдсан. Турк улсаас даруй хоёр дахин том газар нутагтай Шинжаан мужид есөн сая гаруй уйгур үндэстэн амьдардаг. Тэдний дийлэнх нь Хятадын эрх баригчдын хэрэгжүүлж буй шашин, соёлын хавчих бодлогыг эсэргүүцдэг тул ийнхүү бослого гаргажээ. Харин Хятадын эрх баригчид энэхүү хэргийг терроризм гэж тайлбарласан аж.
Энэ хэрэгт холбоотой гурван хүнд есөн жилээс бүх насаар нь хорих ял оноожээ. Шинжааны Кашгар дүүргийн Ардын шүүх Муса Хесен, Рехман Хупур нарыг үймээн самуун дэгдээж, хүний аминд хүрсэн гэсэн үндэслэлээр буруутгаж, цаазаар авах ял оноосон байна. Хесенийг зэвсэгт бүлэглэлийг толгойлж, тэсрэх бөмбөг хийсэн гэж буруутгагджээ. Бачу хороонд болсон үймээний дараа Хятадын цагдаа нар 19 хүнийг баривчилсан юм.
Хүний аминд хүрсэн гэх үндэслэлээр цаазаар авна | ||
Үзсэн: 1381 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.