Шууд Chart

Зэс худалдан авах захиалга 314.2 мянган тоннд хүрчээ

2013-08-14 16:35:43

Лондоны металлын биржид зэсийн үнэ нэмэгдэж, хаалтын ханш нь зургадугаар сараас хойш дээд түвшиндээ хүрсэн байна. АНУ хийгээд Евро бүсийн эдийн засгийн сэргэлт үүнд нөлөөлсөн тухай “Bloomberg” уламжилжээ. Шаргал металлын хэрэглээгээр дэлхийд толгой цохидог АНУ-д жижиглэн худалдаа дөрвөн сар дараалан өссөн бол Европын холбооны аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн ч мөн дээшилсэн үзүүлэлт гарсан байна.
 
Лондонд нэг тонн зэсийн гурван сарын дараах фьючерс ханш 1.3 хувиар дээшилж, 7345 ам.доллараар үнэлэгдсэн бол Нью-Йоркийн COMEX биржид уг таваарын нэг сарын дараах үнэлгээ нэг хувиар өсөн, фунт нь 3.337 ам.долларт хүрсэн байна. Харин Лондонд спот ханш нь өмнөх өдрөөс 0.83 хувиар чангарч, 7246 ам.доллартай дүйлээ. Эдийн засагчид Япон улсын автомашины захиалга зургадугаар сард долоон хувиар буурсан хэмээн таамаглаж байсан ч бодит байдал дээр 2.7 хувиар багассан нь зэсийн үнэ өсөхөд мөн нөлөөлсөн гэж үзжээ.
 
Лондоны металлын биржийн хийсэн судалгаагаар агуулах дахь зэсийн нөөц 20 улирал дараалан буурч, 589.7 мянган тоннд хүрсэн байж магадгүй гэнэ. Харин зэс худалдан авах захиалга өнгөрсөн оны мөн үеэс 0.8 хувиар дээшилж, 314.2 мянган тоннд хүрчээ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Зэс худалдан авах захиалга 314.2 мянган тоннд хүрчээ  
Үзсэн: 1406 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй