Шууд Chart

Намын бүлгүүд хуралдаж байна

2015-01-19 11:57:08

УИХ дахь Ардчилсан нам, Монгол Ардын Нам болон “Шударга ёс” эвслийн бүлгүүд яг одоо Төрийн ордонд хуралдаж байна.

Энэ долоо хоногт нэгдсэн чуулган болон байнгын хороодоор хэлэлцэх асуудлуудад байр сууриа нэтгэхээр ийнхүү намын бүлгүүд хуралдаж байгаа юм. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нар мэдээлэл хийж байна. Мөн Эдийн засгийн ил тод байдлын тухай, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэх аж.
 
Харин УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт завсарлага авсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэх юм. Мөн Эдийн засгийн ил тод байдлын тухай, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байр сууриа нэгтгэх ажээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Намын бүлгүүд хуралдаж байна  
Үзсэн: 849 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй