Шууд Chart

Чингэлэгт цоожлогдсоноо сэрээд мэджээ

2013-08-14 17:32:45

 

Хятадын иргэн Циндао хотын оршин суугч Цян У хэмээх нэгэн эр ачааны чингэлэгт хоног төөрүүлэх гэж ороод цойжлогджээ. Тэрээр согтуу байсан бөгөөд сэрмэгцээ уг чингэлэгийг цоожилсон болохыг мэдсэн байна. Гэтэл тус чингэлэгийг Америк руу усан тээврээр авч явах гэж байсан аж.

Цян У-гийн танилууд цагдаагийн газар руу утасдсан боловч Хятад эр яг ямар чингэлэгт байгаа гэдгээ тайлбарлаж чадаагүй. Тэрбээр чингэлэгийн ханыг дотор талаас нь цохисны хүчинд түүнийг хаана байгааг мэджээ. Цян Угийн цоожлогдсон чингэлэг нь хоёр чингэлэгийн дээр, газраас 18 метрийн өндөрт байсан гэнэ.

Боомтын ачигч нарын ярьснаас үзэхэд, хэрэв Цян У дахиад нэг цаг илүү унтсан бол уг чингэлэгийг онгоцонд ачиж, Хятад эр алсын Америк хүртэл хоёр долоон хоногийн далайн аялал хийхээс өөр аргагүйд хүрэх байжээ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Чингэлэгт цоожлогдсоноо сэрээд мэджээ  
Үзсэн: 3509 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2013-08-15 11:16
yanaa huuheddee uguhuu bolie

Бидэнтэй нэгдээрэй