Шууд Chart

МАН-ын бүлгийн саналыг дэмжсэнгүй

2015-01-20 11:15:12

Дөнгөж сая Төрийн ордонд Төсвийн байнгын хороо хуралдаж Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Засгийн газраас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж улсын өрийн нийт хэмжээг ДНБ-ий 60 хувьд хүргэхээр хуулийн төсөл өргөн барьсан юм. Уг асуудлыг өнгөрсөн долоо хоногт Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлгээс тав хоногийн завсарлага авсан. Харин өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж өрийн хязгаарыг ДНБ-ий 60 хувьд хүргэх боломжгүй, харин одоо байгаа 58.3 хувьд нь барихаар хуульд тусгах хэрэгтэй гэсэн байр сууринд санал нэгдсэн. Тиймээс өнөөдөр болсон Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр уг саналаа хэлж, зарчмын зөрүүтэй санал гаргалаа. Гэвч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь МАН-ын бүлгийн дээрх саналыг дэмжих боломжгүй хэмээн үзлээ.
 
Одоо үргэлжлүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ. Ингэхдээ өрийн дээд хэмжээг ДНБ-ий 60 хувиас хэтрүүлэхгүй байх гэсэн Засгийн газраас гаргасан саналыг хэлэлцэх юм. Харин УИХ дахь МАН-ын бүлэг чуулганы нэгдсэн хуралдаан дээр дахин завсарлага авах боломжтой.
Нийтэлсэн: О.Энхмаа

МАН-ын бүлгийн саналыг дэмжсэнгүй  
Үзсэн: 1096 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй