![](/uploads/201308/news/thumb/008afb56d0df6d7812c78d65fd2abd30_x3.jpg)
Сармис бол эрүүл мэндэд хамгийн тустай хүнсний нэг гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ уушигны хорт хавдар тусах эрсдлийг бүр 50 хувиар бууруулдаг болохыг тэр бүр мэдэхгүй биз ээ. Хятадад хийсэн судалгаагаар насанд хүрсэн хүн долоо хоногт хоёр удаа түүхий сармис идэж хэвшвэл энэ аюулт өвчнөөр өвдөх эрсдлийг 44 хувиар бууруулж чадахыг тогтоожээ. Судалгаанд эрүүл 4500, уушигны хорт хавдартай 1424 хүнийг хамруулан, тэдэнд янз бүрийн хэмжээтэйгээр сармис тогтмол идүүлж байжээ. Үр дүнгээс нь харвал долоо хоногтоо хамгийн багадаа хоёр удаа сармисыг түүхийгээр нь идэж заншвал өвчлөх магадлал үлэмж хэмжээгээр буурах нь харагдсан байна. Бүр тамхи татах зуршилтай, үүгээрээ уушигны хорт хавдар тусах хамгийн өндөр магадлалтай хүмүүсийн хувьд ч сармис маш сайнаар нөлөөлдөг гэнэ.
Судлаачид хоолонд хийж болгосон сармис түүхийгээсээ хэр өөр үйлчилгээтэй болохыг одоогоор олж мэдээгүй учир аль болох түүхийгээр нь идэхийг зөвлөж байна.
Үүнээс өмнө Австралийн их сургуулийн хийсэн өөр нэг судалгаагаар сармис гэдэс дотрын хавдар тусах магадлалыг 30 хувиар бууруулдаг гэдгийг тогтоож байсан юм.
Сармис тогтмол идвэл уушигны хорт хавдрын эрсдлийг 50 хувь бууруулна | ||
Үзсэн: 6804 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.