Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2015-01-23 10:09:36

Нэгдүгээр сарын 23-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “”Монгол Лин Рүй” компани хөрөнгө оруулалт нэрээр Монголчуудыг луйвардаж байна”, “АН-ын амьдрал барзгар байна”, “Улаан буудайн бизнес улсынх уу, тариаланчдынх уу”, “Төсвийн зардлыг 400 тэрбум төгрөгөөр нэмэхийг дэмжив” зэрэг мэдээ, материал болон МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнийн “Шинэчлэл хийх хөрс суурь, уур амьсгал бүрдсэн” гэсэн гарчигтай ярилцлагыг онцлон хүргэжээ.
 
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас “Судалгаагаар Монголд хүүхэд хамгааллын зураглал таатай бус байна гэгдлээ”, “Вьетнамчуудын талаар цацагдсан зураг, бичлэгийн дагуу шалгаж эхэлжээ”, “Баячууд хүүхдүүдээ моринд байтугай Монголд ч ойртуулдаггүй” зэрэг онцлох материалууд болон Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх О.Чулуунбатын “Диктатур өндөртэй феодалын дэглэмтэй орны дүрмээр бид тоглоод байна” гэсэн ярилцлагыг унших боломжтой.
 
“Улс төрийн тойм” сониноос “Ц.Энхбаяр: УИХ-ыг тартал нь тэмцэнэ”, “Лиценз олголт хууль бус юм биш биз”, “Засгийн газарт эдийн засгийг аврах үүргийг нь үлдээе”, “Учиртай гурван толгой”, “Худалдааны байгууллагын зарладаг “зад” хямдрал бодит байдаг уу” гэх мэдээ материалыг уншиж болно.
 
“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаарт “Ж.Батсуурь: Боломжийн нөхцөлтэй зээл авахад  буруудахгүй”, “А.Ганболд: Налайх дүүргийг хот болгох саналыг 96.8 хувийн саналаар дэмжлээ”, “Д.Эрдэнэбаяр: Гэртээ биш үйлдвэрт ажиллахыг хүсч байна” зэрэг ярилцлага, тодруулга болон “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд өндөр үнэ саад болж байна” зэрэг материалыг онцложээ.

“Зууны мэдээ” сонины энэ өдрийн дугаараас “Харилцан ойлголцохгүй байгаа Оюутолгой ийм шахалт үзүүлжээ”, “Татвар өндөр байгаа нь бизнесийг хумьж, иргэдийг бухимдуулжээ”, “Гишүүдээ талцуулахад гаршсан генсек”, ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханы “ШӨХТГ-т доголдолтой зүйл олон байсан” гэсэн гарчигтай ярилцлагыг  уншаарай.

“Үндэсний шуудан” сонин “Гишүүд тойрогтоо хөрөнгө оруулалт хийх саналаасаа татгалзлаа”, “Дэд сайд нарыг цомхотгож чадахгүй юм бол хэмнэлт яриад хэрэггүй”, “Эдийн засгийн өршөөл буюу “Торгуулийн суман”” зэрэг мэдээ, материалыг онцлосон байна.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 983 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй