Шууд Chart

Кесоны аж үйлдвэрийн асуудал шийдэгдэв

2013-08-15 11:18:49

Энэ сарын 14-нд Хоёр Солонгосын төлөөлөгчид Кесоны аж үйлдвэрийн  асуудлаар долоо  дахь удаагаа хэлэлцлээ.
Хэлэлцээрт зааснаар хоёр тал ямарч нөхцөлд Кесоны аж үйлдвэрийн үйл ажиллагааг дахин зогсоохгүй байхаар тохиролцжээ.
 
Мөн тус бүсээр орж гарах Өмнөд Солонгосын талын ажилтны аюулгүй байдал, аж ахуйн нэгжийн эд хөрөнгийг хамгаалах, зорчих, мэдээлэл холбоо, боомтоор нэвтрэх зэрэг асуудлыг шийдвэрлэж, тухайн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа Олон улсын стандарт хангасан байхыг баталж, хоёр улсын нэгдсэн комисс ба шаардлагатай салбар газруудыг байгуулахаар болсон аж. Мөн БНСУ-ын аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө цэгцлэн шинэчилж тус аж үйлдвэрийг хэвийн ажиллагаагаа сэргээхийг батлах хэрэгтэйг онцолсон байна.
 
Энэ уулзалт хоёр Солонгосын харилцааны шинэ эхлэл болж, Кесоны аж үйлдвэрийг Олон улсын болгоход хамтдаа хүчин чармайлт гаргахыг хүсэж байна гэж БНСУ-ын ерөнхийлөгч Пак Кын Хе илэрхийлжээ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Кесоны аж үйлдвэрийн асуудал шийдэгдэв  
Үзсэн: 1360 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй