Шууд Chart

Каирт 56 хүн нас баржээ

2013-08-15 11:32:14

Энэ сарын 14-нд Египетийн Каирт болсон мөргөлдөөнд 56 хүн нас барж, 526 хүн шархдсан тухай Египетийн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Тус яамны төлөөлөгч урьд нь Ахмад аль-Ансари энэ мөргөлдөөнд долоон хүн амь үрэгдэж, 78 хүн шархадсан гэж мэдээлж байсан нь үнэнээс зөрсөн байжээ.
 
Мөн гурван цагдаа амь үрэгдснийг Дотоод хэргийн яам нь батласан байна. Харин үймээний уршгаар 300 жагсагч амь насаа алдсан тухай «Лалын ахан дүүс» хөдөлгөөний удирдагчид мэдэгджээ. Тэдний хэлснээр “цагдаагийн хүчин жагсагчдыг тараах ажиллагаа явуулж байгаа Рабиа аль-Адавия талбай орчимд буудалцаан хэдэн цаг зогсоо зайгүй үргэлжилсээр байна” гэжээ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Каирт 56 хүн нас баржээ  
Үзсэн: 1216 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй