Шууд Chart

Г.Буяндоржийг эрэн сурвалжлахын учиг

2013-08-15 11:55:04

“Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндоржийг Нийслэлийн прокурорын газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс бусадтай бүлэглэн онц их хэмжээний мөнгө угаасан хэргээр шалгаж эхэлсэн. Мөн энэ хэрэгт холбогдуулан Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Эдийн засаг, худалдаа хариуцсан орлогч захирал М.Сайннямбуу, ерөнхий нягтлан бодогч Д.Даваадорж нарыг шалгаж эхлээд байна. 

Гэтэл энэ сарын 12-нд мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан буюу ор сураггүй алга болсон хэмээн түүнийг орон даяар эрэн сурвалжилж эхэлсэн. Тэгвэл прокурорын байгууллагын албаны эх сурвалжаас тодруулахад “Одоогоор эрэн сурвалжилж эхлээгүй. Харин зарлан дуудах албан бичиг хүргүүлсэн байгаа. Хэрвээ энэ хугацаанд ирэхгүй бол эрэн сурвалжилж, албадан баривчлах болно” гэсэн юм. ШШГЕГ-аас энэ сарын 12-ны өдөр наймдугаар сарын 13-ны 10:00 цагт ирнэ үү гэсэн зарлан дуудах хуудас бичсэн аж. Харин дуудсан цагт нь очоогүй учраас 13-ны өдрийн үдээс хойш түүний “Sky Tower” хороолол дахь гэрийг нь битүүмжилсэн юм байна. Харин Г.Буяндорж хэвлэл мэдээллээр цацагдаад байгаа хэрэгт тайлбар өгнө гэсэн боловч таг чиг байгаа нь сөрөг мэдээлэл бий болоход хүргээд байгаа юм. Улмаар түүний урьдны нам жим болон дарагдаад өнгөрсөн хэргүүд ахин дэлгэгдэж болзошгүй болоод байна.

Тухайлбал, “Зоос банк”-аас авсан 100 сая төгрөгийн хэрэг. "Да Мон Трейд " ХХК 2004 оны 2-р сарын 4-нд "Зоос" банкнаас 550 сая төгрөгийн зээлийн эрх нээлгэсэн байдаг. Гэтэл Г.Буяндорж тус компанийн тамга, тэмдэг, гарын үсгийг нь хуурамчаар ашиглан 2004 оны 5-р сарын 11-ний өдөр 50 сая, 2004 оны 5-р сарын 28-ны өдөр 50 сая бүгд 100 сая төгрөг "Зоос" банкнаас авсан байна. /Зарим эх үүсвэрийн мэдээгээр энэ бүх мөнгийг сонгууль буюу улс төрийн зорилгоор зарсан аж/ Энэ хэргийн талаар тухайн үед залилангийн шинжтэй томоохон хэрэг хийгдсэн гэдгийг холбогдох хүмүүс нь мэдсэн байдаг аж. Энэ талаар Хил хамгаалах Ерөнхий газарт Монголын Үндэсний арбитрийн Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Алтанцэцэгийн явуулсан бичигт “Г.Буяндорж нь Монгол улсын нутаг дэвсгэрээс гарч хариуцлагаас зайлсхийж болзошгүй тул аль ч боомтоор нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авч өгнө үү" гэжээ. Г.Буяндоржийн энэ залилангийн талаар хохирогч "Да Мон Трейд" компанийн захирал Н.Эрдэнэбаатар, Улсын мөрдөн байцаах газрын дарга хурандаа н.Энх-Амгаланд хандсан боловч энэ хэрэг шийдэгдэлгүй дарагдсан байдаг.

Түүнчлэн Г.Буяндоржтой холбогдсон 4 тэрбум 121 сая төгрөгийн хэрэг. Энэ хэрэг 2002 оноос хойш "Цэн трейд" ХХК-тай түншийн харилцаа тогтоож, гэрээ болон ам тохиролцоо итгэлцлийн үндсэн дээр өөрийн нэрийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж хамтран ажиллаж байжээ. Гэтэл уг компаниас Г.Буяндорж өөрийн охин компаниараа дамжуулан ихээхэн хэмжээний зээл авч, төлөөгүйгээр үл барам сүрдүүлж байсан талаар "Цэн трейд" ХХК-ийн захирал И.Эрдэнэбаатар гомдол гаргасан байдаг. Гомдолд "Ноёд” группийн захирал гэх Гүнгэрэгжав овогтой Буяндорж нь /иргэний үнэмлэхний №6059096, регистрийн № МТ73020119/ "Цэн трейд" ХХК-иас итгэл эвдэн, залилан мэхэлж аваад тооцоо нийлж өрөө төлөхгүй байгаа 4,121,806,309 /дөрвөн тэрбум нэг зуун хорин нэгэн сая найман зуун зургаан мянга гурван зуун ес/ төгрөгийн асуудлыг хуулийн дагуу шалгаж, шийдвэрлэж өгнө үү" гэсэн байдаг юм байна. Гэвч Г.Буяндорж энэ хэргийнхээ хохирлыг барагдуулаагүй бөгөөд хэрэг тэгэсгээд намжсан байдаг байна.

Г.Буяндоржтой холбоотой дараагийн хэрэг бол Дарханы төмөрлөгийн үйлдвэрт мөнгө угаасан гэх хэрэг юм. Түүнийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дансаар мөнгө угаасан байж магадгүй талаар Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт гомдол ирсэн. Ирсэн гомдлын дагуу түүнд холбоотой гэгдэх Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дансанд мөнгө угаасан хэргийг шалгаж байх явцад Г.Буяндорж мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан гэсэн шуум тараад байгаа юм.

Тэрхүү хэрэг 2011 онд гарсан байдаг юм. Г.Буяндорж нь Өвөрмонгол найз Э.Хурцаатай хамтарч “БНХАУ-ын Тяньжин хотын “Тайшин” худалдааны экспорт, импортын компанийн захирал Хаинг Донг Шинг Монголд ирэх үед уулзсан байна. Уулзалтын үр дүнд Г.Буяндорж “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” төрийн өмчит компаниас төмрийн хүдрийн баяжмал авах ажлыг хариуцах болж, харин түүний найз Э.Хурцаа нь “Тайшин” худалдааны экспорт, импортын компанийн Монгол дахь төлөөлөгчөөр ажиллах болсон аж.

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" төрийн өмчит хувьцаат компанийн захирал П.Эрдэнэцогт болон нөгөө талаас БНХАУ-ын Тяньжин хотын "Тайшин" худалдааны экспорт, импортын компанийн захирал Хаинг Донг Шин нар худалдах, худалдан авах гэрээг өнгөрсөн 2011оны 3 дугаар сарын 18-нд хийв. Гэрээний гол нөхцөл нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс тус компани 100 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал авах болсон байна. Нэг тонн тутмыг нь 40 ам.доллараар авах гэрээ хийжээ. Гэрээг дөрвөн сарын хугацаатай хийсэн байна. 100 мянган тонн төмрийн хүдрийн баяжмалыг нэг тонн тутмыг нь 40 ам.доллар гэхээр нийт дөрвөн сая ам.долларын гэрээ хийсэн байгаа юм. Гэрээ хийх үед Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал П.Эрдэнэцогт гадаад явсан учир түүнийг орлон дэд захирал н.Бөттөгс гарын үсэг зурсан аж. Гэрээг биелүүлэхээр тус үйлдвэрийн Худалдаа хангамжийн албаны дарга Р.Уламбаяр, "Тайшин" худалдааны экспорт, импортын компанийн Монгол дахь төлөөлөгчөөр Э.Хурцаа нар мөн гарын үсэг зурсан аж.

Тэднийг гэрээ хийгээд гараад ирэхэд нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хашаанд Г.Буяндорж ирчихсэн машиндаа сууж байж. Уулзалтаас гарч ирсэн Хятад захирал гэрээгээ нягтлан тус үйлдвэрийн Эдийн засаг, худалдаа хариуцсан орлогч захирал, ерөнхий нягтлан бодогч нар гарын үсэг зураагүй байгааг анзаарч ямар учиртайг нь Г.Буяндоржоос лавлахад "Том дарга нар нь зурсан байхад наадуул чинь огт хамаагүй" гэсэн гэнэ. Ингээд төмрийн хүдрийн баяжмал ачих талбайгаа үйлдвэрийн хашаан дотор заалгаад явцгаасан байна.

Хаинг Донг Шин гэрээний урьдчилгаа болох хоёр сая ам.долларыг 2011 оны тавдугаар сарын 13-наас 18-ны хооронд тус үйлдвэрийн Худалдаа хөгжлийн банкин дахь данс руу нь шилжүүлээд нутаг буцжээ. Мөнгө шилжүүлснээс хойш хоёр сар болов. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнхэн төмрийн хүдрийн баяжмалаа нийлүүлээгүй аж.

БНХАУ-ын "Тайшин" худалдааны экспорт, импортын компанийн захирал Хаинг Донг Шинийг нутаг явсан хойгуур Э.Хурцаа компанийнх нь албан бланкийг ашиглан захирал "Э.Хурцаа" хэмээн тамга дарж, Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй харилцаад эхэлсэн байна. Хоёр, гурван удаа ийм албан бичиг өгчээ. Энэ бичгийн хариуд нь дэд захирал н.Баттөгс "Баяжмал авахыг эхлүүлэх" гэсэн цохолт хийж өгөв. Гэсэн ч төмрийн хүдрийн баяжмал зохих эзэндээ очоогүй байна. Энэ явдлын дараахан буюу 2011оны зургадугаар сард Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дансанд орсон хоёр сая ам.долларын 1.2 сая ам.доллар нь зургадугаар сарын 28-нд "Скай Тауэр Энх Буян" гэдэг нэртэй компанийн дансанд оржээ. 1.2 сая доллар шилжүүлэхээс сар гаруйхны өмнө байгуулагдсан компани аж. Ямар үндэслэлээр энэ мөнгө хаа хамаагүй компанийн дансанд орчихдог юм бэ. Худалдах, худалдан авах гэрээг Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй БНХАУ-ын "Тайшин" худалдааны экспорт, импортын компани хийсэн. Тэр дагуу тус компанийнхан урьдчилгаа мөнгө болох хоёр сая ам.долларыг шилжүүлсэн. Хэрэв урьдчилгаа мөнгийг шилжүүлэх байсан бол "Скай Тауэр Энх Буян" компани руу шилжүүлэх ёсгүй гэсэн асуудал үүссэн байна. Тэгээд ямар бичиг баримтыг үндэслэн Дарханы төмөрлөгийн үйлдвэр 1.2 сая ам.долларыг дээрх компанид өгснийг лавлахад тус үйлдвэрийнхэн баримт бичиг гэх зүйл гаргаж өгөлгүй нууцалжээ. Энэ хооронд анх гэрээ хийхэд гарын үсгээ зураагүй байсан хоосон зайнд тус үйлдвэрийн Эдийн засаг, худалдаа хариуцсан орлогч захирал М.Сайннямбуу, ерөнхий ня-бо Д.Даваадорж нарын гарын үсэг ид шидийн юм шиг зурагдсан байв.

"Скай Тауэр Энх Буян" хэмээх энэ компанийн эзэн нь 20 гаруй насны Сэлэнгэ аймгийн харьяат н.Ууганбаяр хэмээх залуу байдаг аж. Зайсанд энэ компани байрладаг бөгөөд "Ноёд" группийн охин компани юм байна. Ийнхүү Монголын Төрийн өмчит компани хувь хүнтэй нийлж, луйвар хийсэн нь өнөөгийн түүнийг шалгаад байгаа хэрэг болон хувирчээ.

Г.Буяндоржийн төрийн албан хаагчид авилга өгсөн хэрэг. Г.Буяндорж, “Ноёд” группийн санхүү албаны дарга Д.Мөнхзул, нягтлан бодогч К.Ергали, Б.Гантулга, П.Энхцэцэг нар холбогдон, тэдгээрт албан тушаал эрх мэдлээ ашиглан хуурамч бичиг баримт бүрдүүлсэн,хуурамч акц оруулж ирсэн, архи, шар айрагны онцгой татварын тайланд тусгалгүйгээр онц их хэмжээний буюу 277 сая 158 мянган төгрөгийн татвараас зайлсхийсэн, Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтсийн эдийн засгийн албаны мөрдөн байцаагч Д.Бямбадорж, Д.Саруул нарт арван сая төгрөгийн хахууль өгсөн хэрэг юм.

Хан-Уул дүүргийн анхан шатны шүүгчид болох Улсын яллагч Е.Сагсай Г.Буяндоржийг бусдад 10 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт нь Эрүүгийн хуулийн 269.2-т зааснаар хоёр жил, харин онцгой албан татвараас зайлсхийсэн хэрэгт нь Эрүүгийн хуулийн 166.2-т зааснаар зургаан жил хорих ялын дүгнэлт үйлдсэн юм. Харин Д.Бямбадорж, Д.Саруул нарыг бүлэглэн авлига авсан хэмээн үзэж Эрүүгийн хуулийн 168.2, 268.2-т зааснаар зургаан жил хорих, Ш.Ергалы, П.Энхцэцэг, Г.Гантулга нарт Эрүүгийн хуулийн 166.2-т зааснаар 5.6 жил хорихоор зүйлчилсэн юм. Г.Буяндорж мэдүүлгийнхээ үеэр "Би огт танихгүй хүмүүст мөнгө өгнө гэж байхгүй. Тэгээд ч би гадаадаас утсаар яриагүй" гэж байсан. Энэхүү хахуулийн хэргийн гэрч нь Д.Мөнхзул. Түүний гэрт үзлэг хийж эд мөрийн баримт болох хуурцгийг хураан авсан байдаг. Тэрбээр шүүхийн хэлэлцүүлэг дээр мэдүүлэхдээ "Г.Буяндорж Д.Саруулд мөнгө өгөхдөө бичлэг хий гэж үүрэг өгсөн. Түүнээс би баримт болгоно гэж энэ бичлэгийг хийгээгүй. Тухайн үед цагдаа нар манай гэрт санхүүгийн бичиг баримт бий гэх үндэслэлээр нэгжлэг хийсэн. Гэхдээ энэ хуурцагны талаар мэдэж байсан бололтой. Хуурцаг байгаа. Тэр хуурцаг хаана байна гээд аваад явсан" гэжээ. Харин тэрхүү хуурцаг дээрх хүнийг Д.Саруул гэж нотлох баримт ганц ч байхгүй. Түүнийг тогтоох боломж ч манайд байдаггүй гэнэ. Гэтэл Д.Мөнхзулын хэлснээр, "Энэ бол Д.Саруул мөн" гэх мэдүүлгээр түүнийг яллах дүгнэлт үйлджээ.

Гэсэн хэдий боловч ахин шүүх хурал болж түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Зарим хүмүүс түүнийг ёстой л нэг усан дотроос хуурай гарч ирнэ гэдэг нь энэ байх хэмээж байсан юм. Харин 10 сая төгрөгийн хахууль авсан мөрдөн байцаагч Д.Бямбадорж, Д.Саруул нарыг тус бүрт нь 5 жил 10 хоногийн ял өгсөн бөгөөд мөн хоёулангаас нь 5 сая төгрөг гаргуулан улсын орлого болгохоор шүүхээс шийдвэрлэсэн юм.

Ийнхүү “Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндоржтой холбоотой залилангийн шинжтэй хэргүүд урт жагсаалтаар үргэлжилж байна. “Даравч дардайна” гэдгийн үлгэрээр нууж, хэрэгсэхгүй болгосон гэх бүх хэргүүдийг нь агуулж буй сав хэдийнэ дүүрээд халин асгаж буй нь өнөөдөр эрэн сурвалжлуулах хэмжээнд түүнийг аваачиж буй бололтой. Түүний уршгаар цөөнгүй тооны хохирогчид, хэлмэгдэгсэд, нөлөөлөлд автаж торны цаана суусан төрийн албан хаагчид ч бий болжээ.

Харин ноён Г.Буяндорж дахин уснаас хуурай гараад ирэх эсэх цаг хугацааны явцад тодорхой болно. Ямартай ч хил хязгаар алгасан залилан хийсэн энэ зартай эрхмийн асуудал хэрхэн шийдэгдэх нь энэ нийгэм авилгаас ангижрах нэг шат ахих, уруудахыг тодорхойлох болно. Хэрэг явдал хэрхэн өрнөх талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно. 

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Г.Буяндоржийг эрэн сурвалжлахын учиг  
Үзсэн: 13325 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2013-09-13 19:37
Yag yu bolsniig medehgu bj manai mongolchud arail oyuni homsdoltoi yum bichih yuma. Dor bichsen setgegdlud hujaag umuuruud uhehnee. Hervee shalgagdaj bga bol ene uil yavdlig alban ysni humus helmer yum. Hujaagin gar hul bolson heden umgulugchid ingej zahialgar bichulj bg yum bishu. Johon bodoltoi handalda yumand uchir bishude. Biznes hideg humusin horondin asudal yum bgz. Unen hereg dere hujaa ni mongol huniig hulhidah geed baragu ch yum biluu.
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-08-20 08:50
hujaag hulhidahad er ni yadiin mongolcnuudaa bolohgui bizdee
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2013-08-17 15:00
Гавьяатаа наад нөхөр чинь яагаад байгаан бэ
108.83.144.xxx [108.83.144.xxx] 2013-08-17 06:39
Ариунаа негее хатан ухаан гэж солиорч явж бснаас нехрее л засч бхгуй дээ
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2013-08-16 18:25
ENE ODOO SHOROND ORHOOROO BAS L BIE NI UVDLUU ENEE TEREE GEED L HUDLAA YARIJ BGAAD GARGAAD AVAH BHDAA MONGOL ARDIIN NAM NI ZALUU BOLOVSON HUCHINEE
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2013-08-16 18:22
HULGAI HIIGEED SAIHAN AMIDRANA GEJ YAJ BODOJ CHADDAG YUM BOLOO BUUR DON TUSCHIDAG YUM BHDAA ZAILUUL ARIUNAA NI L HETSUU BNA DOO HUURHUU HULGAILJ IRSEN HOOLIIG NI IDEED GEDES NI UVDUH VII DEE
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2013-08-15 23:46
Ariunaa ih hun chanargui muu huuhendee,Buyandorj bol buh talaaraa avah yumgui teneg lalar
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2013-08-15 23:43
Tsag hugacaa gej tom shalguur shuu,heden jiliin omno Ariunaa egchiig min uheesi geed haraagaad baisan,odoo chi naad luivarchintaigaa hamt shorond uh,minii egch ovchnoor uhsen,harin ta nar shorond bandiduulj olsoj ,surye tusaj uheh bolno.baliar er em luivarchinguud
202.179.10.xxx [202.179.10.xxx] 2013-08-15 22:54
unen yum uu
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2013-08-15 22:35
ZARTAI LUIVARCHIN ASHGUI SHORONDOO HURDAN UDAAN YAS SUUGAASAI.MINII BARIJ OGSON JUULCHIN BAAZIIN MONGIIG OGOOGUI, LUIVARDSAN GAI DAA,BANDI BOLGOOROI
122.201.18.xxx [122.201.18.xxx] 2013-08-15 19:56
Ман- н дагасан хулгайч нар дандаа хуулиас бултана, тэр хуулчид шуу юмнууд нь манай намын байрыг шатаасан гэж орилолдоод хэдэн зуун залууст олон жилиин ял оноож байсан. Улс орныг маань ман- н хулгайч нар суйрэлруу хотолж явсан. Одоо ч тэрбумээр тооцогдох доллорыг гадаадууд нэхэн дарамталсаар
112.72.12.xxx [112.72.12.xxx] 2013-08-15 19:55
Bantangiin huuhed shug tsarailchihaad ugaasaa l ulaan luivarchin shdee. Anh yahaas ch butsahgui sha lig huuhen zalit er 2 suusan shdee. Tsag hugatsaa buhniig haruulah yum daa
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-08-15 19:46
end bichsen zuiluud bugd unen. ariunaa ooroo nuhurteiguu tsug zalilan hiideg. yer ni ehner nuhur 2 hun neg negniihee hiij bga zuiliig medehgui bna gj bhgui bizdee. udahgui shorond orohoor ni ta nar neg itgeh blgui. yamar saindaa l hergiinh ni talaar baitsaah geed duudahad irehgui bhav dee. luivar hiisen bolood tsagdaagiin baiguullaga zugeer blgahgui bnshd. humuus mini iim luivarchin huniig umuuruh hereggui.
203.194.115.xxx [203.194.115.xxx] 2013-08-15 18:18
ene bvx zyil shal xudlaa ongorcon zamxarcan um bichij shoy xiixee bolimoor um neg xvnii yabuulga biz odoo Byuandorj gertee l xebtej bna bi xorsh ni bna
58.151.217.xxx [58.151.217.xxx] 2013-08-15 17:56
ter ariunaa ch gesen medehiin deedeer sain medej bgaa.baliar luivarchin ger bul.yaj huniig zalilaad untaj chadaj bnaa.
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2013-08-15 17:49
muu sain zaltanguud ,ardiin namaar oboglood suid bolj baisan ,iim l ym hiij baigaa shuu dee.hogiin nobshnuud, ter abgai shig ym ni deeshee dooshoogoo guigeed l ,ene dargaa, ter dargaa geed l dolignood , hudlaa ineegeed l ybj baidag l ymj baina lee,tenger tumen nudtei ,ylaa abaad ybah heregtei ydahdaa niigem mini thebershig dee
182.160.32.xxx [182.160.32.xxx] 2013-08-15 17:28
ARIUNAAGIIN SHUNAL HODLOO BIZ
203.169.48.xxx [203.169.48.xxx] 2013-08-15 16:52
мөрдөн байцаалтаас зугтаана гэдэг буруутай хүний л үйлдэл байх даа
122.254.127.xxx [122.254.127.xxx] 2013-08-15 15:47
hyataduudiig zalilsan yum bishvv bayar hurgie buya
78.101.20.xxx [78.101.20.xxx] 2013-08-15 15:16
Yamar muu hyn be ariunaa medej l bsan baimaar youm helehgyi bna gej bhuu. Herve tiin bol mungunii tuluu you ch hiihees buzahgyi l ulsuud bna daa
182.160.43.xxx [182.160.43.xxx] 2013-08-15 15:07
hun geree hed honog stoojlod yumand yavj bolno bizde ireheer ni uguhgui ezgui ailiin haalgand yum naagaad sur badruulaad baihiin. Hezee hen bichig avchirch ugnu geed gertee suuh yum zun tsag amarch bolno shdee huniig tulheheeree heterhii tuilshrah yum.Umnu ni ene 7 honogt duudna huduu gadaa yavj bolohgui gechihsen bol uur hereg.Huuhduud ehner ni hetsuu shdee Tsagdaa huuliinhan uuruu Amarbold generalaas ugsuuleed ar ger ni yaj zovdgiig biyere uzsen baimaar yum
122.201.18.xxx [122.201.18.xxx] 2013-08-15 14:39
Зарлан дуудах бичгээ өөрт нь өгөөгүй байж дуудсаныг энэ хүн яаж мэдэх вэ дээ зарлан дуудах бичгийг гэрийнх нь үүдэнд орхидог хуультай юм уу, төрийн тусгай албаныхан хууль дүрмийнхээ дагуу зөв ажилламаар юм даа
122.254.111.xxx [122.254.111.xxx] 2013-08-15 14:36
nuguu tomrood baisan ariunaa avgai yasan beain. minii ger buleer oroldvol bi zvgeer unguruuhgvi ene tr geed daramtlaad baisan . ene teneg baltigar nuhur ni huuli bus ajilgaa hiigeed yavj bsn bna hsde
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-08-15 14:18
Yamar zewuun novsh we.Awgaigaaraa l hamgaaluulj dee. Aryunaa l nudee soliilgood l ene hudlaa geed guih bailgui.

Бидэнтэй нэгдээрэй