Шууд Chart

Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд саналаа өгөөрэй

2015-01-27 11:08:08

Манай улсад мөрдөгддөг Хөдөлмөрийн тухай хууль нь 1999 онд батлагдсан бөгөөд үүнээс хойш 14 жилийн хугацаанд улс орны эдийн засаг, нийгмийн харилцаа, түүний дотор хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд зарчмын өөрчлөлтүүд гарч, шинэ хандлага, арга хэлбэр нэвтэрсээр байгаагаас үүдэн уг хуулийг өөрчлөх шаардлага тулгарсан хэмээн үзэж Засгийн газраас Хөдөлмөрийн тухай шинэ хуулийн төсөл боловсруулсан билээ.

Үүний дагуу Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн талууд болох МҮЭХ, МАОЭНХ болон эрдэмтэн судлаач нарын төлөөлөлтэй байгуулсан ажлын хэсгээс Хөдөлмөрийн тухай хуулийн төслийн талаар иргэдийн дунд цахим хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа аж. Хэлэлцүүлэг ирэх хоёрдугаар сарын нэгний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд саналаа 62263034 дугаарын утсаар  болон maya@mol.gov.mn цахим хаягаар ирүүлэх боломжтой юм.

 
Шинээр боловсруулсан Хөдөлмөрийн тухай хуулийн төсөл нь нийт 13 бүлэг, 128 зүйлтэй юм. Хуулийн төсөлд хамтын хэлэлцээ, хөдөлмөрийн гэрээ, цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, норм, ажил амралтын цаг, зарим онцлог бүлгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа болон хөдөлмөр эрхлэлттэй холбоотой маргааны зохицуулалтыг тусгасан байна. Мөн хөдөлмөрийн дотоод журам, сахилга, эд хөрөнгийн хариуцлага, удирдлага, хяналттай холбоотой зохицуулалт, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлага зэргийг тусгажээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд саналаа өгөөрэй  
Үзсэн: 1812 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.231.xxx [202.131.231.xxx] 2015-01-29 09:11
хуулийн төслийг цахим хэлбэрээр иргэдэд илгээхийг хүсч байна. Харъяа байгууллагын сайн мэргэжилтэнгүүдээсээ чанартай санал авах буюу хуулийн төслийн багтаа авах хэрэгтэй. Нэгжийн дарга нар бол мэргэжлийн чадвартай мэргэжилтэн биш зүгээр л удирдлагаар хангадаг хүмүүс. Хуулийн төслийн багт орсон гээд л нэгжийн дарга нар нь гүйгээд байх юм.
123.121.216.xxx [123.121.216.xxx] 2015-01-27 11:19
ene huuliin tosliig tsahim helbereer irgeded ilgeene uu. Gadaadad baigaaolon mongol humuus unshij sanala ogoh bolomj olgovol ih sain baina.
123.121.216.xxx [123.121.216.xxx] 2015-01-27 11:19
ene huuliin tosliig tsahim helbereer irgeded ilgeene uu. Gadaadad baigaaolon mongol humuus unshij sanala ogoh bolomj olgovol ih sain baina.

Бидэнтэй нэгдээрэй