Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос “Эрүүл элэг-эрүүл чийрэг монгол хүн” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба оролцож Шинэчлэлийн Засгийн газрын “Эрүүл чийрэг монгол хүн” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд элэгний өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулсан юм. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Су Нюунт-У Вируст гепатиттай тэмцэхэд Монгол Улс дэлхий нийтийг манлайлан оролцож буй энэ үеэр онцлов. Түүнчлэн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү “Вируст гепатиттай тэмцэх, сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ”, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Төмөрбаатар “Элэгний хавдартай тэмцэх, сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын зорилт” сэдвүүдээр тус тус илтгэл тавьсан юм.
Элэгний хавдраар нас барсан иргэдийн тоогоор дэлхийд тэргүүлж байна | ||
Үзсэн: 2008 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.