![](/uploads/201308/news/thumb/45289851ea783abdd8de31bfbcdb63fd_x3.jpg)
Хятадын эрх баригчид улсын хөрөнгө шамшигдуулах явдал болон авилгалтай тэмцэх шинэ арга хэмжээний талаар мэдээллээ. ХКН-ын Төв хорооны суртал нэвтрүүлгийн нийтлэлд Төрийн албан хаагчдад тансаг хүлээн авалт, дайллага хийхийг хориглосон захирамжийг нийтэлжээ.
Улсын хөрөнгөөр хийх дайллага,баяр ёслол нийт олны гомдол үүсгэж ХКН, Засгийн газрын дүр төрөхөд зохисгүй нөлөөлж байгааг баримт бичигт дурьдсан байна.
Нийтлэлд гишүүдийн албан арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг багасгах ёстойг дурьдсан боловч тодорхой тоо хэмжээгээр хязгаарлаагүй байна. Зөвхөн хөрөнгө мөнгө бага зарцуулахыг үүрэг болгожээ. Харин улсын хөрөнгө үрэн таран болгосон гишүүдийг яаж шийтгэхийг захирамжид дурьдаагүй аж.
Үндэсний аудитын алба албан дайллагын зарлаганд хатуу хяналт тавих үүрэгтэй болсон байна. Хэт их хэмжээний хөрөнгө зарцуулсан нь илэрвэл тус дайллагын зохион байгуулагчдыг хатуу шийтгэхээр тогтжээ.
ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Си Зинь Пин тансаг дайллага, хүлээн авалттай хатуу тэмцэх кампанит ажиллагааг өөрийн жишээгээр эхлүүлсэн гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагдаа тэмдэглэжээ.
“Тэрээр XVIII Их хурлаас сонгогдсныхоо дараа Өмнөд Гуандун мужид аялж байхдаа урд өмнө нь харж байгаагүй тансаг хүлээн авалтын арга хэмжээнд оролцсон. Дайллаганд шөл болон дөрвөн төрлийн хоол захиалж болох байсан ч Си Зинь Пин даруухан хооллосон” гэжээ.
Мөн ирэх таван жилд гишүүдэд зориулсан хүлээн авалтын ордон, амралт сувиллын газар, зочид буудал, захиргааны байшинг барихгүй байх тухай БНХАУ-ын Төрийн зөвлөлийн захирамжинд дурьдсан байна. Төрийн албан хаагчдын дайллагын арга хэмжээнд хэмжээ хязгаар, хяналт тогтоож байгаа нь ард иргэдийн аж байдлыг дээшлүүлэхэд чиглэх ёстой ажээ.
Хятадад хүлээн авалт, дайллагыг хориглолоо | ||
Үзсэн: 1370 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.