Манай улсад Олон нийтийн радио телевизийн тухай хууль батлагдсаны 10 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэ хүрээнд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Олон нийтийн радио телевизийн тухай хууль-10 жил” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.
Хэлэлцүүлгийг нээж МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандах үг хэлсэн юм. Харин үүний дараа МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь ОНРТ-ийн тухай хуулийн 10 жил болоод МҮОНРТ-ийн өнөөгийн байдлын талаар илтгэл тавилаа. Тэрбээр уг илтгэлдээ ОНРТ-ийн тухай хууль батлагдаад 10 жил болж байгаа талаар танилцуулаад МҮОНРТ-ийн өнөөгийн нөхцөл байдал болоод цаашдын зорилгын талаар товч ярьсан юм. Мөн Олон нийтийн гэсэн статустай байгууллага учраас улс төрчдөөс хараат бус байхын тулд төсвийн дэмжлэгийг төдийлөн харалгүйгээр өөрсдөө санхүүгийн эх үүсвэрийг бий болгоход анхаарах хэрэгтэй гэв.
Харин үүний дараа МҮОНРТ-ийн анхны Үндэсний зөвлөлийн дарга Н.Содномдорж болон УИХ-ын гишүүн М.Батчимэг нар ОНРТ-ийн тухай хууль болон МҮОНРТ-ийн өнөөгийн нөхцөл байдал, хэрхэн бие даасан хараат бус байх тухай санал бодлоо илэрхийллээ. Хэлэлцүүлэг “Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргалын илтгэлээр үргэлжилж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.
“Олон нийтийн радио телевизийн тухай хууль-10 жил” нээлттэй хэлэлцүүлэг болж байна | ||
Үзсэн: 1536 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.