Шууд Chart

Гурван сая дахь иргэн болон түүний чацуутнуудад Ерөнхийлөгч бойтогны хонх бэлэглэнэ

2015-01-29 11:07:56

Монгол Улс гурван сая дахь иргэнээ хүлээж авсан түүхэн баярт өдөр өнгөрсөн долоо хоногт тохиосон билээ. Тодруулбал, энэ сарын 24-ний бямба гарагт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн охин манай улсын гурвсан сая дахь иргэнээр тодорсон юм. Түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Х.Монголжин гэдэг нэр хайрласан билээ. Харин Х.Монголжин охинтой хамт тухайн өдөр нийт 181 хүүхэд мэндэлж, үе чацуутан болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурван сая дахь иргэн болон түүний чацуутнуудад өөрийн гарын бэлгийг дурсгахаар болсон байна. Уг гарын бэлгэнд нь  Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач П.Цэгмидийн зургийн дагуу, нэг хонхон дээр нь Гоо маралын дүрсийг, нөгөө  дээр нь Бөртэ чонын дүрсийг Хүннүгийн үеийн хийцээс санаа авч зохиомжлон бүтээсэн бойтогны хонх байгаа аж. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Отгон-Өлзийгөөс тодруулахад,  “Ерөнхийлөгч гурван сая дахь иргэн болон түүний чацуутнуудад өөрийн гарын бэлгийг дурсгал болгож өгнө. Түүнд нь энэ бойтогны хонх байгаа. Бэлгээ гардуулах хараахан болоогүй байна” гэсэн юм.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Гурван сая дахь иргэн болон түүний чацуутнуудад Ерөнхийлөгч бойтогны хонх бэлэглэнэ   
Үзсэн: 1479 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй