Шууд Chart

Японд амь үрэгдэгсдийг дурслаа

2013-08-15 17:06:28

Өнөөдөр Японы Ерөнхий сайд Синзо Абэ улс орон нь Дэлхийн 2-р дайнд бууж өгсний ойг тохиолдуулан хэлсэн үгэндээ 1994 оноос хойш анх удаа "хэзээ ч байлдан дайтахгүй" гэсэн тангараг өргөжээ. Учир нь сүүлийн 19 жилд Засгийн газрыг тэргүүлж байсан сайд нар ч хэлсэн үгэндээ ийм тангараг өргөж байсан аж.
 
Өнгөрсөн жилүүдэд энэ үг Сайд нарын танхимын тэргүүний хэлэх үгийн зайлшгүй нэг хэсэг болоод байсан бөгөөд Абэ энэ удаа ч Токио энх тайвныг бэхжүүлэхийн төлөө байгааг батлажээ.
 
Засгийн газрын тэргүүн үг хэлсний дараа нэг минут дуугүй зогсон ёслолын ажиллагааг зарласан байна. Дараа нь Японы Акихито эзэн хаан даян дэлхийн энх тайвны төлөө маань уншсан аж. Долоо мянга орчим хүн түүний дотор эзэн хааны гэр бүлийн гишүүд, парламентын танхимуудын удирдагчид ба депутатууд, амь үрэгдэгсдийн төрөл төрөгсөд дурсгалын ёслолд оролцсон байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Японд амь үрэгдэгсдийг дурслаа  
Үзсэн: 1108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй