Шууд Chart

БНСУ-ын УИХ-ын гишүүд Японд эсэргүүцэл үзүүлжээ

2013-08-15 17:11:36

Өнөөдөр Солонгос улс Японы дарлалаас гарч тусгаар тогтнолоо тусгаарласнаа дэлхий даяар мэдээлсэн "Гуангбучол" хэмээх баяраа тэмдэглэж байгаа бол Япон улс энэхүү дайнд амь үрэгдсэн дайчдынхаа дурсгалыг хүндэтгэн  Буддийн сүмд очин хүндэтгэл үзүүлж байна.

Яскуни буюу эх орныхоо төлөө тэмцэж байгаад амь алдсан Япон цэргүүдийн дурсгалд зориулан барьсан энэхүү Буддийн сүмд  үе үе  Япон улсын Ерөнхий сайд,  төрийн бусад  өндөр албан тушаалтнууд хүрэлцэн ирж мөргөж байдаг нь  нэг ёсондоо Япон улс хэний ч өмнө буруу зүйл хийж байгаагүй гэдгийн илэрхийлэл  бөгөөд тэд  хүндэтгэл үзүүлэх өдрөө заавал Солонгосын Гуангбучол баярын өдөртэй давхцуулдаг  байна.
 
Өөрөөр хэлбэл Япон улс Солонгосчуудыг колончилж  байхдаа тэднийг  үй олноор нь устгаж, охид бүсгүйчүүдийг цэргүүдийнхээ үйлчлэгч болгон  ашиглаж байсандаа уучлалт гуйх бус харин ч ийм зүйл хийж байсан эх орон нэгтнүүддээ хүндэтгэл үзүүлж байдаг явдал  2 улсын хооронд үргэлж маргаан дэгдээж байдаг юм. 
 

  Солонгосын Их Хурлын  болон Минжү намын 6 гишүүн өнөөдөр Япон улсад очиж  Яскуни сүмд хүндэтгэл үзүүлж буй Японы улс төрчдөд эсэргүүцэл үзүүлсэн боловч тэднийг Японы цагдаа нар сүмд ойртуулаагүй тул арга буюу сүмээс ихээхэн хол газар очин пайз барин зогссон байна. Японы Ерөнхий сайд энэ удаа Яскуни сүмд очиж хүндэтгэл үзүүлэхгүй гэж байсан ч  Японы Парламентийн гишүүд  түүхэндээ хамгийн олноороо буюу109-лээ  очиж хүндэтгэл үзүүлээд буцсан байна.

БНСУ-ын УИХ-ын гишүүд Японд эсэргүүцэл үзүүлжээ

БНСУ-ын УИХ-ын гишүүд Японд эсэргүүцэл үзүүлжээ

БНСУ-ын УИХ-ын гишүүд Японд эсэргүүцэл үзүүлжээ

БНСУ-ын УИХ-ын гишүүд Японд эсэргүүцэл үзүүлжээ


БНСУ-ын УИХ-ын гишүүд Японд эсэргүүцэл үзүүлжээ  
Үзсэн: 938 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй