Шууд Chart

Солирыг нуурын гүнээс татаж гаргана

2013-08-15 17:36:46

Челябинск мужид Чебаркуль нуурын гүнээс солирын хэлтэрхийг гаргах ажлын тендер зарлагджээ.  Уг ажиллагаанд одоогийн байдлаар мужийн төсвөөс 3 сая рублийг зарцуулаад байгаа бөгөөд ажлын захиалагчаар Челябинск мужийн эрлийн аврах алба ажиллах аж. Солирын хэлтэрхийг гаргах ажилд оролцохыг хүсэгчид 8-р сарын 19-ний дотор мэдэгдлээ ирүүлэх ёстой юм  байна.

Техникийн даалгаврын дагуу тендерт ялагч нь 0,3 -1 метрийн диаметртэй 600 кг хүртэл жинтэй солирыг 16-аас доошгүй метрийн гүнээс гаргах ажээ.
 
Өнгөрсөн 2-р сарын 15-нд Челябинск мужийн орчимд цагт 64 мянган км хурдтай маш том сүүлт од агаар мандлаас газарт унасан юм. Сансрын биет нь Уралын нуруун дээр 19-24 км өндөрт дэлбэрсэн аж. НАСА-гийн дүгнэлтээр уг солирын дэлбэрэлтийн хүчин чадал 300-500 килотонн байжээ.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Солирыг нуурын гүнээс татаж гаргана  
Үзсэн: 1406 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй