Шууд Chart

Ноён уулаа хамгаалах талаар Ерөнхийлөгчид хандаж мэдээлэл хийнэ

2015-01-29 17:25:30

Маргааш МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд “Монгол байгаль дэлхийд ганц” ТББ-аас Гацууртын ордыг олборлохын зэрэгцээ Ноён уулын бүс нутаг, түүх дурсгалын үнэт олдворуудыг хамгаалах талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан мэдээлэл хийнэ.

Тодруулбал, “Монгол байгаль дэлхийд ганц” ТББ нь байгаль орчныг хамгаалах, олон нийтэд экологийн боловсрол олгох чиглэлээр олон талт үйл ажиллагааг зохион байгуулдаг юм. Энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан “Монголчууд бид Ноён уулаа л хамгаалах нь чухал” гэсэн байр сууринаас асуудалд хандаж байгаа аж. Тус ТББ нь Гацууртын ордыг олборлуулахын зэрэгцээ түүнээс олсон ашиг орлогын хувиас Ноён уулын бүс нутаг, түүх дурсгалыг хамгаалахад дорвитой ажил хийх ёстой гэж үзжээ. Тодруулбал, Ноён уулаа хамгаална гэж хий хоосон улс төржихийн оронд Гацууртын ордыг олборлох явцад болон олборлолт хийж дууссаны дараа Ноён уулын бүс нутгийн онгон дагшин байгаль, түүх дурсгалын олдворыг тэг чигээр нь үлдээж аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх хэрэгтэй гэсэн саналтай байгаа ажээ.  
 
Энэ талаарх хэвлэлийн хурал маргааш буюу 2015 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр 12:00 цагаас МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд болно.
Утас: 300995, 96622332
Нийтэлсэн: О.Энхмаа

Ноён уулаа хамгаалах талаар Ерөнхийлөгчид хандаж мэдээлэл хийнэ   
Үзсэн: 1842 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.31.xxx [122.201.31.xxx] 2015-01-30 14:53
Хойч үедээ өвлүүлэх гэсэн юм яриад байгаа хүмүүсийг ойлгохгүй юм. Бидний үр хүүхдүүд маань хойч үе маань биш юмуу.? Бид одоол байгалаа ашиглаж гайгүй болохгүй юм бол хойч үедээ өвлүүлэх гээд байгаа баялаг чинь өр төлбөрт өгөөд гадаадынханд тэр тусмаа хужаагиин хойд үед нь үлдээгээд байгаа юм биш үү. Одоо л бид нар баялагаа зөв зүйтэй ашиглаж ажилахгүй ашиглахгүй юм бол үр хүүхэд хойч үе маань үргэлж ядуу зүдүү амьдарч явах байхдаа
43.242.243.xxx [43.242.243.xxx] 2015-01-30 00:21
Ард түмэнд ашиггүй, тэгш хуваарилалтгүйгээр өчнөөн баялгаа луйварчдад алдаж газар орноо тэсэлж дэлбэлж ухууллаа, гээд дээшлэв үү гэтэл харин бүр хямарч дампуурч эхлэв. Уул уурхай, алт ухсанаараа улс орон, нийгэм хөгждөг бол өдийд бид өлсөж ядуураад бухимдаад сууцгааж байхгүйг цаг хугацаа, улстөрчид, олигархиуд хангалттай харуулж хаширвал хашрахаар мэдрүүлж байна. 5О кг алтнаас өв соёл, түүх дурсгал, өнө эрртнээс онголж тахьсан баян буурал Ноён хангай, онгон дагшинаараа үлдэж хойч үед маань өвлөгдөж очих нь хамаагүй илүү үнэ цэнэтэй бизээ. Хойч үедээ ирээдүйдээ ингэж өвлүүлэх нь хүмүүн төрөлхтний үе үеийн үүрэг байдаг болов уу
122.201.22.xxx [122.201.22.xxx] 2015-01-29 22:26
Энэ л хамгийн зөв санал байна. Ашиглаж дуусаад маш сайхан нөхөн сэргээлт хийж аялал жуулчлалын бүс болгох хэрэгтэй.
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2015-01-29 22:03
darhandaa bol ih l zuil hj ywsan. odoo ch duu hooloigoo hurgeseer l bn
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2015-01-29 22:02
zaluu hunii huwid buh l zuil iim l yum chn gj hoish suugaaguj zow zuitei uildel. end tsetserheed bga humuus todorch garch ireed helj urij bgan n haana bn.
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-01-29 20:08
Manai DARKHANii TBB. Meddeg n medeh l bh. Haraa gol daguuh buh hairaganii kareriig haaj bsan hiisen yumtai baiguulaga.
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-01-29 20:04
Zuv shdee. Namuudiin gar hul bolson TBB ih bdag. Tednuusiin neg l bish bgaasaa da
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2015-01-29 19:57
Монгол Улсын хууль гарахаас өмнө байгууламж замаа бэлэн болгочихсон "Гадаадын мангас"-ын захиалгаар их хурал кноп дарж баталгаажуулах "жүжиг" үлдсэн шүү дээ. Машин машин мөнгөөр Монголоо худалдсан гишүүдээ.
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2015-01-29 19:53
бас ямар зохиомол ТББ гараад ирэв ээ, захиалгат жүжиг юм биш үү
182.160.39.xxx [182.160.39.xxx] 2015-01-29 19:51
Хөөрхийс дөө Хятад угшилтай ерөнхийлөгчөөс ноён уул хамгаалах ухаан сэтгэл гарна гэж горьдох юм даа Энэ нь үлгэрлэвээс тахь залгиж буй матарт боль гэж хэлсэнтэй агаар нэг
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2015-01-29 18:38
Маш зөвөө. Газар алт мундсан биш заавал Ноён уулын хормой хотыг ухаад байх хэрэггүй шүү.Хоёр жилийн дараа 3 хан тонн алт өгөх ийм замарсан завхай үйлдэл байж болохгүйдээ. Түүний оронд хэдэн малаа,газар тариалангаа зөв эрхэлж ажилуулахад засаг анхаарах хэрэгтэй дээ. Тэр геологч нэртэй Алагаа мэтсүүд Газар шороо,Эх байгалыг минь алж, идээд,уугаад дуусгана шүү. Муу сурлагатан тэрбумтан болдог гэдэгч үнэн байх.
122.201.31.xxx [122.201.31.xxx] 2015-01-29 17:46
ухаалаг шийдвэр байна.Манайхан бас ухааны үлдэглэл байна шүү.

Бидэнтэй нэгдээрэй