![](/uploads/201308/news/thumb/43fb1776e1f70f884f88d54ba611f51f_x3.jpg)
Маргааш буюу энэ сарын 16-нд ”Шинэ орон сууц-2013"үзэсгэлэн нээлтээ хийж байна. Үзэсгэлэн энэ сарын18 хүртэл үргэлжлэх бөгөөд үзэсгэлэнд орон сууцны барилгууд, амины орон сууцны компаниуд оролцохын зэрэгцээ банк санхүүгийн байгууллагууд оролцож иргэдэд цогц мэдээлэл өгөх аж.
Энэ үзэсгэлэнгийн үеэр иргэд Улаанбаатар хотод баригдсан болон баригдаж буй орон сууцны үнэ, байршил, давуу талын талаар мэдээлэл авах юм байна. Мөн энэ үзэсгэлэнд найман хувийн хуүтэй ипотекийн зээлийн талаар банкууд иргэдэд мэдээлэл өгөх ажээ.
Тус үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагч, Барилга, мэдээлэл, судалгаа сурталчилгааны "Координат" төвийн гүйцэтгэх захирал Г.Хишигжаргал "Энэ үзэсгэлэнг 2007 оноос хойш уламжлал болгон хавар, намар зохион байгуулж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд Баянзүрх дүүргээс дөрвөн төсөл, Хан-Уул дүүргээс ес, Баянгол дүүргээс гурав, Сүхбаатар дүүргээс хоёр, Чингэлтэй дүүргээс гурван төсөл ирсэн. Үзэсгэлэн яармагт 30 гаруй үл хөдлөх хөрөнгийн зуучлал, 40-өөд хотхон хорооллуудыг танилцуулах гэж байна. Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа 12 цагт МҮЭСТО-нд болно
”Шинэ орон сууц-2013"үзэсгэлэн маргааш болно | ||
Үзсэн: 2017 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.