Элчин сайд нарыг эргүүлэн татах болон томилох тухай асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын 21-ний өдөр өдөр өргөн мэдүүлсэн билээ. Үүний дагуу өнгөрсөн лхагва гарагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн юм. Харин өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар уг асуудлыг хэлэлцэж элийн сайд нарыг томилохыг дэмжлээ. Тодруулбал,
1. Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лодойдамбын Галбадрах
2. Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Төмөрийн Лхагвадорж
3. Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэдэндамбын Батбаяр
4. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигийн Ганболд
5. Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чулууны Баярмөнх
6. Австрали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батлайн Чулуунхүү
7. Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нэмэхийн Батаа
8. Тайландын Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Төмөрхүлгийн Төгсбилгүүн
9. Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүхээгийн Сүхболд нарыг тус тус томилсон байна. Үүний зэрэгцээ өмнөх элийн сайд нарыг эргүүлэн татах шийдвэрийг мөн УИХ-аас гаргасан юм.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцэж санал хураалт явуулсан тухай албан бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэх болно гэдгийг УИХ-ын дарга хэллээ. Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнээр томилох ажилтнуудыг сонгон авахдаа гадаад харилцааны салбарт олон жил идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж байгаа мэргэшсэн, мэргэжлийн ур чадвар сайтай, удирдах ажлын дадлага туршлагыг нь харгалзсан бөгөөд томилуулахаар нэр дэвшиж буй албан хаагчид нь улс орноо хилийн чанадад төлөөлөн ажиллах өндөр хариуцлагатай, нэр хүндтэй албыг хаших бүрэн боломжтой гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хэлсэн юм.
Элчин сайд нарыг томилох шийдвэрийг гаргалаа | ||
Үзсэн: 1517 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.