Шууд Chart

Нийтийн сонсголын тухай хуулийг дэмжив

2015-01-30 17:10:09

Өнгөрөгч оны долоодугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан билээ. Уг хуулийн төсөлд тусгаснаар нийтийн сонсгол нь дотроо олон төрөлтэй юм. Тодруулбал,  Хууль тогтоох сонсгол, хяналтын сонсгол, мөрдөн шалгах сонсгол, төсвийн сонсгол, орон нутгийн сонсгол, томилгооны сонсгол гэсэн олон төрлийн сонсголыг зохион байгуулах боломжийг анх удаа хуулиар нарийн зохион байгуулж байгаа аж.

Мөн хүний эрх, эрх чөлөө, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх, нийтийн ашиг сонирхолтой шууд хамааралтай нийгэм, эдийн засаг болон байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд хууль тогтоох сонсголыг, хууль тогтоомжийн хэрэгжилтийн мониторинг үнэлгээ хийх эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор УИХ, нутгийн өөрөө удирдах байгууллага ерөнхий хяналтын сонсголыг тус тус явуулахаар тусгасан гэдгийг хууль санаачлагчийн ажлын хэсгийнхэн хэлсэн юм.
 
Уг хуулийн төслийг цаашид хэлэлцэх эсэх асуудлыг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар цаашид хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналыг авлаа. Ингэснээр уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлж байгаа юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

Нийтийн сонсголын тухай хуулийг дэмжив  
Үзсэн: 875 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй