Шууд Chart

ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа

2015-02-02 09:40:39

Эрүүл мэнд, спортын яамны дэргэдэх Шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагааг сэтгүүлчдэд танилцуулах уулзалтыг 2015 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулав. Тус уулзалтад нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудын 25 сурвалжлагч болон  Шуурхай удирдлагын төвийн гишүүд оролцлоо.
 

alt 

Тус төв нь аравдугаар сарын 1-нээс эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Уг төвийн үндсэн зорилго нь Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, гамшиг, осол, олныг хамарсан осол, гэмтэл, халдварт өвчний дэгдэлт, хими болон цацрагийн хордлогын үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулах, салбар хоорондын уялдааг хангах зорилготой юм.

Төв байгуулагдсанаас хойш баруун Африкийн улсуудад дэгдсэн Эбола вируст халдварын дэгдэлт, томуу, томуу төст өвчин, Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд бүртгэгдсэн хоолны хордлого, Төв цэвэрлэх байгууламжийн ажилтнууд хордсон хордлого, Баян-Өлгий аймагт гарсан мөнгөн усны хордлого зэргийн үед мэдээллийн шуурхай байдлыг хангаж, хариу арга хэмжээг зохион байгуулан, салбар хоорондын хамтын ажиллагааг ханган ажиллаж байна.

Тус төв нь өдөр тутмын мэдээллийг ЭМСЯ-ны цахим хуудас www.moh.mn, facebook www.facebook.com/EOC.health хуудсаар дамжуулан мэдээллийг түгээж буй. Сард дунджаар 7500-8000 хүн мэдээлэлтэй танилцаж, Шуурхай удирдлагын төв байгуулагдсанаас хойших сүүлийн дөрвөн сард нийт 30 гаруй мянган хүнийг мэдээллээр ханган ажиллаж байна.

alt

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа   
Үзсэн: 754 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй