Шууд Chart

Ерөнхий сайд маргааш Засаг дарга нарт үг хэлнэ

2015-02-02 14:03:22

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэх асуудлаар нэгдсэн ойлголт, чиглэл авах, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлох, Засгийн газрын гишүүн-сайд нартай хамтран ажиллах гэрээ байгуулах зорилготой ээлжилт семинар Төрийн ордонд болж байна.

Жил бүр болдог уг семинараар аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт  Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын 2015 оны төсөв, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудал болон шинээр байгуулагдсан Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар нэгдсэн ойлголт чиглэл өгч, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг даргын хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлох юм. Мөн  аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нар салбарын төсвийн ерөнхийлөн захирагчидтай гэрээ байгуулна.
 
Хоёр өдөр үргэлжлэх тус семинарт өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нар оролцож, үг хэлсэн билээ. Өнөөдөр  сайд нар өөр өөрийн салбарт баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ болон орон нутгийн анхаарах асуудлаар семинарт оролцогчидтой санал солилцож байгаа бол маргааш Ерөнхий сайд Ч.Сайханбилэг семинарт оролцож, үг хэлэх юм.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ерөнхий сайд маргааш Засаг дарга нарт үг хэлнэ  
Үзсэн: 974 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй