Шууд Chart

Тавантолгойн төслийн талаар мэдээлэл сонсжээ

2015-02-03 12:45:13

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаа хийж хэд хэдэн асуудал хэлэлцсэн байна. Энэ талаар өнөөдөр тус бүлгийн ахлагч Б.Гарамгайбаатар болон дэд дарга С.Одонтуяа нар мэдээлэл өглөө.

Тодруулбал, АН-ын бүлэг хуралдаанаараа Таван толгойн төслийн ажлын хэсэгт явуулсан асуулгынхаа хариуг бичгээр авч, нэмэлт хэлэлцүүлэг үр дүнгийн талаар мэдээлэл сонссон байна. Мөн Архидан согтуурахтай тэмцэх үндсэний хөтөлбөрийг УИХ-д өргөн барих гэж буйтай холбогдуулан Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь татаж авах эсэх асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцээд татаж авахаар болжээ. 
 
Төрийн албан хаагчдын цотхотгол, халаа сэлгээний асуудал ихэссэн талаар мэдээлэл гарах болсон. Үүнтэй болбогдуулан АН-ын бүлгээс томилогдсон сайд нартай уулзалт зохион байгуулж, мэдээлэл авчээ. Өнөөдрийн байдлаар  Гадаад харилцааны яам, Уул уурхайн яам, Аж үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Хууль зүйн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Эрчим хүчний яам, Гадаад харилцааны яам,  Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд боловсон хүчнээ ажлаас нь халсан, чөлөөлсөн асуудал байхгүй гэдгийг салбар хариуцсан сайд нар нь мэдэгджээ. Мөн МАН-аас томилогдсон сайд нартай уулзаж энэ талаар мэдээлэл авна гэдгийг АН-ын бүлгийн ахлагч Б.Гарамгайбаатар хэллээ. 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Тавантолгойн төслийн талаар мэдээлэл сонсжээ  
Үзсэн: 829 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй