Шууд Chart

Сайд Л.Болд Ирландын элчин сайдыг хүлээн авч уулзав

2013-08-16 11:05:15

Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Ирланд Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Дэклан Келлехэрийг энэ сарын 15-нд ГХЯ-нд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр хоёр талын улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцов.

Ирланд Улс Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын даргын үүргийг гүйцэтгэх үед Монгол Улс тус байгууллагын гишүүнээр элссэн нь хоёр талын харилцаанд чухал ач холбогдолтой болсныг талууд онцлон тэмдэглэлээ.  


Сайд Л.Болд Ирландын элчин сайдыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 1183 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй