Манай улс аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 140 орноос 99-д, Ази Номхон далайн 25 орноос 19-д эрэмбэлэгдэж байна. 2013 онд Монгол Улсад 417 мянга гаруй жуулчин аялж, энэ салбарын орлого 263 сая ам.долларт хүрч, энэ салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 5.29 хувийг бүрдүүлжсэн тоон үзүүлэлттэй байна.
Засгийн газраас аялал жуулчлалын салбарын хөгжлийг хязгаарлаж буй асуудлыг шийдвэрлэж, олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлснээр 2020 онд гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 14 орчим хувийг бүрдүүлэх зорилт тавьж байгаа юм. Энэ салбарын хөгжлийг эрчимжүүлэх, валютын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр казиногийн үйл ажиллагааг үүсгэн, цаашид хөгжүүлэх шаардлагатай хэмээн Засгийн газраас үзэж байгаа юм. Тиймээс энэхүү хэрэгцээ шаардлагыг үндэслэн олон улсын стандартад нийцсэн казино тоглоомын үйл ажиллагааг эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах, зохих ёсны хязгаарлалттайгаар зөвшөөрөх, төрийн зүгээс тавих хяналтын тогтолцоо, арга механизмыг тодорхой болгох үүднээс Казиногийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Тус хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр казиногийн үйл ажиллагаа эрхлэх болзол, казино болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хориглох болон бусад үйл ажиллагаатай холбоотой төрийн зохицуулалт, бүрэх эрх, хяналтын тогтолцоог бий болгохтой холбогдсон харилцааг тусгажээ. Уг хуулийн төслийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.
Казиногийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ | ||
Үзсэн: 1147 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.