Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт дахь барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжих автозамын төслүүдийн талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан доорх автозамын төслүүдийн концессын гэрээг эцэслэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, гарын үсэг зурахад бэлэн болгохыг түүнд даалгажээ. Тодруулбал:
-Баянхонгор-Алтай чиглэлийн 129.4 км,
-Алтай-Дарви чиглэлийн 165 км,
-Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 112.7 км,
-Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км,
-Мандал сум Зүүн хараа 15.8 км хатуу хучилттай автозаууд тус тус багтаж байна.
Автозамын төслүүдийн концессын гэрээг эцэслэн хэлэлцүүлнэ | ||
Үзсэн: 1061 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.