Шууд Chart

Хурдан морины бүсийн уралдааны энэ оны хуваарийг тогтоолоо

2015-02-03 15:20:33

Үндэсний их баяр наадмын тухай хууль болон Монголын морин спорт уяачдын холбооноос ирүүлсэн саналыг үндэслэн Засгийн газраас энэ оны хурдан морины бүсийн уралдааны хуваарийг тогтоолоо.

Тодруулбал, “Дүнжингарав” хаврын бүсийн уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн дөрвөнд буюу энэ сарын 22-нд Хүй долоон худагийн Цагаан хөтөлд, хангайн бүсийн хаврын уралдааныг Сэлэнгэ аймагт, говийн бүсийнхийг Дорноговь аймагт гуравдугаар сарын нэгэнд тус тус зохион байгуулахаар болжээ. Түүнчлэн Баруун бүсийн зуны уралдааныг Увс, зүүн бүсийнхийг Сүхбаатар, төвийн бүсийн уралдааныг Өвөрхангай, говийн бүсийнхийг Өмнөговь, хангайн бүсийн уралдааныг Булган аймагт 2015 оны долдугаар сарын 25-26-д, Монголын морин спорт уяачдын холбооны 20 жилийн ойн уралдааныг Говьсүмбэр аймагт наймдугаар сарын 8-9-нд зохион байгуулахаар болсон байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Хурдан морины бүсийн уралдааны энэ оны хуваарийг тогтоолоо  
Үзсэн: 1273 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй